Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ма рко Ферри болон Улаанбаатаар дахь Европын Холбооны гишүүн Их Британи, Франц, Итали, Герман, Чех, Унгар, Болгар зэрэг орны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, 2018 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, 2017 онд Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээр 2017 оны 11 дүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, Европын Холбооны Төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо нээгдсэн, хоёр талын яриа хэлэлцээний механизм өргөжиж, Хүний эрхийн асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлсэн зэрэг томоохон ажлыг хамтран амжилттай хэрэгжүүлснийг онцлов. Энэ онд Монгол Улсын экспорт, Европын Холбооны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө дорвитой ажил хийж, бодит үр дүнд хүрэх, хөрөнгө оруулалтыг татахад тулгарч буй саад тотгорыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Мөн сайд Д.Цогтбаатар Европын Холбооны татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Монгол Улсыг ойрын хугацаанд хасуулахад гишүүн орнуудын дэмжлэгийг хүсэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар татварын хууль, эрх зүйн орчноо олон улсын жишигт хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод байдлыг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгааг Элчин сайд нарт мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
