Өнөөдрийн дорны зурхай

2018 оны 01-р сарын 21 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 1 сарын 21. Ням ( Адьяа ) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, харагчин үхэр, шувуун хошуут-24 од, уул суудал, 3 хөх мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:32-17:35
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад баян, ноён болох маш сайн. Гэвч хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Насанд хүрэгсэд үс бүү засуул.
-Могой, тахиа, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мал зарах, хот суурин, байшин барилгын суурь тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх