Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулах Ажлын хэсгийн дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б. Мандахбилэг 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Берлин хотод томилолтоор ажиллаж, Холбооны сангийн яамны төв байранд Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын ТНБД. др. М. Майстертай ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулж, “хар жагсаалт”-аас хасуулахаар манай Засгийн газраас санаачлан хийж буй ажлуудыг Холбооны Сангийн яам дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр томилолтын хугацаанд Бундестагийн гишүүн, Бундестагийн Эдийн засгийн байнгын хорооны дарга Петер Рамзауер, Бундестагийн гишүүн, Холбооны Сангийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга др. Михаел Майстер, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд, Бундестагийн гишүүн, Германы бизнесийн залуу удирдагчдын холбооны Ерөнхийлөгч, JCI Germany байгууллагын Ерөнхийлөгч Александер Кулитц, Бундестагийн гишүүн Франк Мюллер-Розентритт болон Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Зүүн азийн эдийн засгийн харилцааны хэлтсийн дарга Волфганг Штоппер нартай тус тус уулзаж ярилцав.
Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын захидлыг гардуулав
2018 оны 01-р сарын 19 өдөр, 18 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
