Итали улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дарга хатагтай Фабриция Лапекореллатай энэ сарын 18-нд Ром хотноо уулзаж Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол Улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцсан байна. Европын Холбооны “хар жагсаалт”-аас хасуулах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шуурхай, шийдвэртэй арга хэмжээнүүд, санаачлан хийж эхлээд байгаа ажлуудыг Италийн Засгийн газар, Санхүү, эдийн засгийн яам тууштай дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд илэрхийлэв. Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлэг Монгол Улсын Сангийн сайдаас ирүүлсэн захидлыг хэлэлцээд, улмаар Монгол Улсын Засгийн газар татварын асуудлыг ил тод болгох чиглэлээр тууштай бодлого баримталж, хариуцлагаа ухамсарлаж байна гэж үзэж, асуудлыг Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын энэ сарын 23-ны өдрийн хуалдаанаар нааштай шийдвэрлүүлэхээр болж буйг Хатагтай Фабриция Лапекорелла Элчин сайдад дуулгав.
Элчин сайд Ц.Жамбалдорж хатагтай Фабриция Лапекорелла болон уулзалтад байлцсан Италийн Сангийн сайдын дипломат зөвлөх Микеле Куарони нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, цаашид илүү ойр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж тус ЭСЯ-ны ажилтан Ж.Батхишиг мэдээллээ.
Монгол Улсыг “хар” жагсаалтаас хасуулахаар дипломатууд ажиллаж байна
2018 оны 01-р сарын 22 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
