Цагдаагийн алба хаагчдыг буудна гэж сүрдүүлсэн гэмт этгээдийг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хамтран баривчлан саатуулжээ. Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батхүү, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар энэ сарын 20-нд замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий “Тоёота Ланд Круйзер-70” маркын саарал өнгийн машиныг зогсоон, шалгахад гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Г. гэгч байсныг тогтоосон байна.
Алба хаагчид уг этгээдийг саатуулах гэтэл машиндаа суун Улаанбаатар хотын чиглэлд зугтсан байна. Цагдаанийнханд гэмт этгээд машиндаа галт зэвсэгтэй явж байгаа гэсэн мэдээлэл байсан тул Төв аймгийн Баянчандмань, Лүн сум дахь замын цагдаагийн пост, Баянхангай, Баянцогт, Аргалант сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт мэдэгдэж, зам дагуу 5 пост гарган бүслэн хааж, шуурхай ажилласнаар Төв аймгийн Баянхангай сумын нутаг “Зэст толгой” гэх газраас баривчлан саатуулсан байна.
Г нь тухайн үед “Та нарыг ойртвол би өөрийгөө хутгална” гэж сүрдүүлжээ. Түүнийг баривчлан автомашинд нь үзлэг хийхэд ТОЗ-8 маркийн буу, зургаан сумтай дайз, дөрвөн хутга, хоёр хуучин заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Сэжигтэн Г нь 1967 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, өмнө нь дөрвөн удаа ял шийтгүүлсэн бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож гэмтээсэн хэрэгт холбогдоод оргон зайлсан байсан гэж цагдаагийнхан мэдэгдэв..

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

цагдаа нар мундаг шүү яг олоод л шалгасан байна