Энэ жил 11 дахь жилтэйгээ золгож буй Монголын Жюү жицүгийн холбоо энэ сарын эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл оны хоёр дох тэмцээнээ энэ сарын 27-нд спортын төв ордонд Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээнээр үргэлжлүүлэх гэж байна.
ASIA CONTINENTAL PRO буюу Ази тивийн нээлттэй тэмцээнд бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Мөн World Rank-ийн өндөр оноо олгогдож байгаа учраас ОУ-ын тамирчид цөөнгүй ирэх хандлагатай байна.
Дэлхийн хөгжингүй улс орнуудад жюү жицү маш өндөр хөгжсөн байдаг. Энэ ч утгаараа Монголын Жюү жицүгийн холбоо Арабын Нэгдсэн Эмират улстай 2014 оноос хамтран ажиллаж улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болон олон улсын хоёр дох тэмцээнээ зохион байгуулах гэж байна. Энэ жил Дэлхийн жюү жицүгийн холбоо тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулж эхлэхээр болсон. Харин манай улс анхдугаар “Азийн нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулж байгаа нь хүндтэй явдал болж байна.
Одоогийн байдлаар тэмцээнд найман орны 420 гаруй тамирчид бүртгүүлээд байна. Өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван ангилалд бүс болон жин тус бүрдээ тамирчид шилдгүүдээ тодруулах юм.
Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болох бөгөөд хөх бүснээс дээш бүх бүс жингийн аваргууд оролцох боломжтой. Энэ утгаараа манай улсын тамирчид ихээхэн туршлага судлах боломж нээгдэнэ.
Тэмцээнд оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд бүртэл 2018/01/23-нийг хүртэл явагдана. Тамирчид дасгалжуулагч болон эцэг эхчүүд дараах линкээр орж бүртгүүлэн, тэмцээний оноолт , цаг гэх мэт бүхий л мэдээллийг бүрэн авах боломжтой.
Жюү жицүг сонирхсон хэн бүхэн тэмцээнийг хүрэлцэн ирж сонирхох боломжтой бөгөөд үзэгчдийн дунд азийн сугалаа явагдана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
