Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны 03 дугаар хурлаас нэр бүхий 3 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба холбогдох хууль, журам, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэдэг.
Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах явдал ихэссэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж, 3 аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруула ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Цаашид архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдаагүй, үйлчилгээний зориулалтгүй орон сууцны зориулалтыг өөрчилсөн газруудад үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх, зориулалт өөрчилсөн тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохгүй байх талаар холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
