Бензин шатахууны хомсдол, хэрэглэгчдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Шатахуун имдортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг хурааж авахыг ард түмэн Засгийн газраас шаардаж эхлэв. Тэр ч байтугай Петровисийн ШТС-ууд төрийнх,газартай нь хамт буцааж ав хэмээн сануулж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны хомсдол бий болгож иргэдэд хүндрэл учруулж байгааг хэдий хүртэл тэвчих, хөдөө орон нутагт татварыг тэглэсэн атал шатахууны үнийг нэмж байгаад анхаарал хандуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч асуулга тавьжээ.
Монгол Улсад хүчтэй төр байгаа бол үндэслэлгүйгээр үнэ нэмж байгаа шатахуун импортлогчидтой хариуцлага тооцох, үндэслэлтэйгээр үнэ нэмэгдэж байгаа бол үр дүнтэй хамтран ажиллах, яаралтай хэлэлцээрт орох, гарц шийдэл олох шаардлагатай гэж үзэж байна. Энэ бүхний эцэст иргэд хохирч болохгүйг хатуу санах хэрэгтэй хэмээн асуулгадаа онцолсон байна.
Тэрээр Ерөнхий сайдад хандан “Миний бие 2010 оноос хойш төвийн бүс болон алслагдсан бүс нутгийн бензин шатахууны үнийг ижил түвшинд байлгах асуудлаар удаа дараа асуулт, асуулга тавьж, шахаж шаардаж ажилласны үр дүнд 2015 онд баруун хилээр орж ирж буй автобензин, дизелийн түлшний гаалийн болон онцгой албан татварыг чөлөөлж баруун бүс нутгийн шатахууны үнэ литр тутамд 180-400 төгрөгөөр буурч Улаанбаатарын үнэтэй ойролцоо болж байсан. 2015 оноос хойш Цагааннуур, Ярант, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг баруун бүсийн боомтуудаар импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татварт өөрчлөлт ороогүй, 0 хувийн татвартай байсан. Харин Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав зэрэг төвийн болон, зүүн бүсийн боомтоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татвар 2016 онд 3 удаа буурч, 2017 онд 2 удаа нэмэгдсэн байна. Гэтэл татварын өөрчлөлт ороогүй баруун бүсэд шатахууны үнэ нэмэгдэж, төвийн бүстэй харьцуулахад үнийн зөрүү ихэссээр байна. Төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэх учиртай. Цаашид нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх, улсын хэмжээнд ижил үнэтэй байлгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд хүнд дарамт, хөшүүн дөнгө болох нөхцөл үүслээ” гээд асуулга тавьсан байна.
Н.Ялгуун

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
