Монголын төрийг “хувалз” болтлоо сорсон дээдсүүдэд их аварга Д.Дагвадоржоос сурах юм байна

2018 оны 01-р сарын 26 өдөр, 14 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27399606_1289255011205994_1095360514_n

Өвлийн утааны цагаар ханиад томуу дэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй “ёолж” тамирдан сульдсаар хаврын урьтай золгодог. Ийм дүр зураг Монголд жил бүр давтагдсаар 20 гаруй жилийг үдэв. Ямар сайндаа л улсын маань Ерөнхийлөгч Б.Баттулга ханиад,хатгааны үеэр эмнэлгүүд хэрхэн тэвдэж байдгийг өөрийн биеэр үзэхэв дээ. Сэмээрхэн орж яваад л эмнэлгийн тусламж авах гэж коридор,шалан дээр хэвтэж байгаа хүмүүстэй уулзаж байсныг эрхбиш бүгдээрээ  тв-ээр харсан даа. Өнөөдөр Монголын нийслэлд хүүхдийн олигтой эмнэлэг байхгүй гэвэл эрх баригчид,эрхэм сайд дарга нар “байгаа ш дээ, битгий донгос” гэх нь тодорхой. Тэдний хэн нь ч хүүхдээ тэврээд ард түмний эмнэлэгт очихгүй. Тийм болохоор эмнэлэг,эмч нар үүднээсээ эхлээд хүний амины төлөө хөлсөө арчих завгүй сандарч байдгийг мэдэхгүй. Эрхэм дээдсүүд тавтай тухтай өндөр үнэтэй  хувийн эмнэлэгт эсвэл төрийнхний тусгай эмнэлэгт үзүүлдэг болохоор улсын гэх тодотголтой ядруухан эмнэлгийг тоож харахгүй,хаана байдгийг нь ч мэдэхгүй. Улаанбаатарын утаа хөшилдөхөөс урьтан эхнэр хүүхэд,үр ач нараа цэвэр цэмцгэр агаартай улс руу далай тэнгисийн эрэг рүү явуулчихна. Эрхэм гишүүд,сайд, дарга нарын олонхи нь гадаадад байр сууц,амины хаустай. Өөрсдөө байсхийгээд л онгоц хөлөглөн төрийн мөнгөөр гэр бүлээ эргэж тойрно. Үнэнийг хэлэхэд эрхмүүд сонгуулийн сургаар ард түмнийг өрөвдөж, “агаарын амлалт”-аар тэднийг пологтуулж аягүй бол матрын нулимс унагана.  Харин эрх мэдэлтнүүдийн хийгээгүй ажлыг жинхэнэ эх орончид хийдэг билээ. Тэдний  нэг нь их аварга Д.Дагвадорж юм. Түүнд ямар их баярлана вэ.  Аргагүй Монголоо гэсэн сэтгэлтэй тэрээр ард түмэнд гэр сунгаж байгааг сонсоход сэтгэл уужрана.  Их  аварга маань  тун удахгүй 150 хүүхдийн ортой дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тохилог сайхан эмнэлэг  нээхээр  ажлаа эхэлснийг сонсоход юутай бахдалтай. Улайрч зүтгэсээр Монголын төрд орж ирээд   ард түмний татварын мөнгийг “хувалз” шиг сороод хагартлаа баяжсан эрхмүүдийн хийж чадаагүйг уужуу сэтгэлт аавын хүүхдүүд хийж байгаа. Тэдэнд баярлалаа.  Өндөр төрийн минь буяныг “буг” болтлоо идсэн ч цаддаггүй бас ширээ сандлаас зуураад салдаггүй томчуул жинхэнэ  эх орончдоос жоохон ичвэл яасан юм бэ. Эх орноо хайрладаг залуусаас үлгэр дууриал авбал сайнсан.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2018/01/28 22:56

    Дагвадоржийн энэ буянт үйл нь олон хүнийг юм бодогдуулна даа. Амжилт. Баярлалаа.

    (0) (0)
  2. зочин
     (192.168.8..***)
    2018/01/26 16:17

    яг үнэн хэлжээ муусайн мангаснуудыг монголыг идэж ханахгүй юм.Дагвадорж өөр хүн шүү талархаж байна

    (0) (0)