Хэт хүйтэрсэн үед такси үнэгүй үйлчилж байна

2018 оны 01-р сарын 26 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
27400216_1289275747870587_90479064_n

Ойрын өдрүүдэд хэт хүйтэрч байгаа тул Казахстаны нийслэл Астана хотод такси үйлчлүүлэгчэдээ үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Даарч бээрсэн ард иргэддээ туслах зорилгоор Астана хотын захиргаа ийм шийдвэр гаргасан нь хотын иргэд болон жуулчдын талархлыг хүлээж байна. “Astana Taxi” компанийнхан “Дулаахан хүргэлт” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, хүйтэн өдрүүдэд зорчигчдод үнэгүй үйлчлэх 11 машин гаргажээ.  Үнэгүй хүргэлт өглөөний 8 цагаас үдшийн 19 цаг хүртэл үргэлжилнэ. Үнэгүй такси юуны өмнө ахмад настан, хүүхэдтэй хүмүүст үйлчлэх юм.

Энэ санаачилгыг Астанагийн хувийн машинтай хүмүүс ч дэмжиж, гудамжинд яваа хүмүүсийг үнэгүй хүргэн өгч эхэлжээ. Зарим эмийн сан үйлчлүүлэгчдэдээ үнэгүй халуун цай өгч байгаа бол “Астана LRT” компани хүйтний үед вокзал, нисэх буудлын машины зогсоолыг төлбөргүй  болгожээ. Астанад хүйтний эрч чангарсан өдрүүдэп олон хүн бага насны хүүхдүүд гар нүүр хөлөө хөлдөөсөн байна. Эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Unshigch
     (192.168.8..***)
    2018/01/27 07:24

    Shn sanaachlaga bn da

    (0) (0)