Өнөөдөр шарагчин хонь өдөр

2018 оны 01-р сарын 27 өдөр, 09 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 1 сарын 27. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 11, шарагчин хонь, чөлөөт эх-3 од, огторгуй суудал, 6 цагаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Бямбанарма өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:26-17:44
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн болох билиг билгүүн сайжрах машид сайн. Гэвч үхэр, гахай, хулгана жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
– Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Эд, мал гадагш өгөх, замд явахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх