“Сод Монгол”группийн Ц.Анандбазар хэвлэл мэдээллийнхэнд харшилтай нэгэн. Тэрбээр өөрийг нь болон “Сод Монгол” группийнх нь талаар шүүмжилж, хөндөж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг хуулийн багаараа далайлган сүрдүүлж,байнга заргалддаг нэгэн гэдэг.
Тэгвэл 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 18,00 цагийн орчимд “Сод Монгол” группийн хуулийн зөвлөх О нь хуулийн баг, компьютерын инженер гэх хоёр хүн, БЗД-ийн 5-р хорооны хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарыг дагуулан Chuham.mn сайтын редакцид ирж, ямар нэг бичиг баримт, зөвшөөрөл үзүүлэлгүй нэгжлэг хийж, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг явууллаа.
Тэд сэтгүүлчдийн компьютерт хүч түрэн халдан нэгжлэг хийж, сайтын админ эрхээр нь орон архивыг нь шүүж Ц.Анандбазар болон “Сод Монгол” групптэй холбоотой сөрөг мэдээллүүдийг түүж устгахыг шаардсан байна.
Мөн тус сайтын санхүүгийн тайлан болон сэтгүүлчийн данс зэргийг өгөхийг шаардаж, байгууллагын компьютер болон бусад өмчийг хураан авч явахыг завджээ.

Редакцийнханы зүгээс болж буй үйл явдлыг Монголын үндэсний сайтын холбоо руу утасдаж дуулгасны дагуу ЦЕГ-ын 102 утсанд дуудлага өгчээ. Гэвч сайтад нэгжлэг хийж байсан этгээдүүд дуудлагын цагдаа нар ирэхээс өмнө нэгжлэгээ зогсоон явжээ.
БГД-ийн 5-р хорооны цагдаагийн хэсэг дээр сайтын холбооны удирдлага болон тус сайтын сэтгүүлчийг очиход хорооны цагдаа Н.Эрдэнбилэг, нэгжлэг хамт хийсэн “Сод Монгол”-ын хүмүүсийн хамт байсан байна. Яагаад зөвшөөрөл бичиг баримт үзүүлэлгүй гадны компанийн төлөөллийг дагуулан хувийн өмч, байгууллагад халдаж нэгжлэг хийж, бичлэг хийж, зураг авч явсан талаар асуухад тэр миний эрх харин та нар 102-т хуурамч дуудлага өгсөн тул торгоно хэмээн дарамталжээ. Улмаар тус сайтынхан өмгөөлөгч дуудаж зөвшөөрөл, бичиг баримтыг шалгуулж учрыг нь хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтээ хэлэхэд “Сод Монгол групп”-ийн хуулийн баг гэх хүмүүс машиндаа суугаад ум хумгүй оджээ.
Цаашлаад хэвлэлийнхэн Цагдаагийн ёс журамд утсаар гомдол гаргаж, БГД-ийн цагдаагийн ахлах жижүүртэй утсаар холбогдож тодруулахад “дэслэгч Н.Эрдэнэбилэг нь прокурорын зөвшөөрөл авалгүй танай байранд нэгжлэг хийсэн байна. Гэхдээ дараа нь прокурортоо хэлэх гэж байсан гэнэ. Гэхдээ албан байгууллагын компьютер эд зүйлд гадны компанийн хүмүүсээр халдуулсан нь буруу асуудал байна” гэсэн хариу өгснөөр хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид халдсан гомдлыг хүлээн авах газаргүй болж баасан гаригаас нэгдэх өдөр хүртэл хүлээх болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллага , сэтгүүлч нь хэн нэгнээс хараат бус хэвлэн нийтлэх эрхтэй. Түүнчлэн тухайн сэтгүүлч нь дөрөвдөх засаглал, нийгмийн хоточ нохойн үүргээ хүлээж, түүхийг эргэн сануулж, нийгэмд эргэлзээтэй байгаа асуудлыг хардаж бичих эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр хэн нэгэн эрх мэдэл мөнгөтэй нь хорооны цагдааг хөдөлгөж хэвлэл мэдээллийн редакци руу халдаж айлган дарамталж байна.
Энэ байдалд холбогдох хууль хяналтын байгууллага анхааралдаа авч ажиллана гэдэгт найдаж байна.

Сэтгүүлчийн компьютерийг Сод Монгол группийн хуулийн багийнхан гэх этгээдүүд хорооны цагдаагаар далайлган шалгаж байгаа байдал
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
URL: http://www.fact.mn/339769.html

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
