Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү сургалт зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав болон цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог нар хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнөөр цагдаа, дотоодын цэргийн алба, нэгж, анги байгууллагын удирдах ажилтнууд оролцож улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл, гадаад, дотоод аюулгүй байдал, удирдлагын арга барилыг хэрхэн хөгжүүлэх, манлайлах, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр нэгдсэн мэдээлэлтэй болсон юм.
Сургалт, зөвлөгөөний үеэр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Та бүхний өнөөдрийн амгаланг айлтгая. Энэхүү зөвөлгөөнөөр 2017 оны ажлаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Удирдах ажилтнуудын зохион байгуулалт, идэвх, санаачилгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг, дэвшүүлсэн зорилтоо хэрхэн хангаж, ямар үр дүнд хүрэх нь шалтгаална гэдгийг онцгойлон хэлмээр байна. Энэ жил төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, Цагдаагийн байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр боловсруулагдаж, үүний хүрээнд томоохон ажлууд хийгдэнэ. Та бүхний зүгээс шинээр ажилд орсон хүмүүстээ маш сайн чиглэл өгч, сургаж ажиллах шаардлагатай. Мөн цагдаа, дотоод цэргийн албан хаагчид ёс зүйн асуудлыг анхаарах хэрэгтэй. Хамт олон даргаасаа үлгэр дууриалал авдаг, ёс зүйг сахидаг, хуулиа чанд биелүүлдэг байх ёстой. Энэ бол өнөөдөр бидэнд тулгарч буй том асуудал шүү. Энэ тал дээр хатуу анхаарч ажиллана. Мөн бидэнд анхаарч ажиллах олон асуудал байна. Үүний нэг нь хар тамхи. С.Баатаржав даргын зүгээс Хар тамхитай тэмцэх газар байгуулья гэсэн санал гаргасны дагуу сая байгуулсан. Одоо энэ газар сайн ажиллах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд бид сахилга хариуцлага, ёс зүйг чандлан сахиж, шудрага ёсыг эрхэмлэн, оногдсон үүрэг, даалгаварыг сэтгэл, зүтгэл гарган биелүүлэх хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав : Дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхийн тулд нэгдмэл санаа зорилго, нэг бодлого, шийдвэртэй, нэг баг болон ажиллаж үр дүнд хүрэх ёстой. Үүнд удирдах ажилтнуудын манлайлал, идэвх, санаачилга чухал. Ажил авсан хүн төрийн албыг унагах учиргүй. Өөрийгөө дарга гэж бодчихсон ажлаа хийдэггүй, ажлаа мэддэггүй, хэнийг ч хэрхэвч зөвшөөрөхгүй. Эвлэрэхгүй гэдгийг анхааруулья. Миний бие даргын ажлыг хүлээн авсанаас хойш тэргүүн дэд, дэд даргаар дамжуулан үүрэг чиглэлүүдийг өгсөн. Гэвч зарим тал дээр өгөгдсөн үүрэг чиглэлүүд хангалтгүй биелэлттэй байна. Тиймээс зарим дарга нартай тусгайлан уулзаж, үүрэг чиглэлүүдийг өгнө.
Ажлаа хийж чаддаг, чадаж байгаа хүнээ бид дэмжинэ. Харин хэн нэгнээр яриулаад, дэмжүүлээд, ажил хийхгүй албан тушаал аваад байдаг асуудлыг одоо зогсооно. Бид 2018 оныхоо зорилт руу чиглэн илүү ахицтай ажиллах ёстой.
Та бүхэн алба хаагчдадаа үлгэр дуурайлал болж, зарчимч, шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллан, гэмт хэргийг үйлдсэний нь дараа их хүч хөрөнгө зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах ёстой. Хүнээ дэмжиж чаддаг, мөн хариуцлага тооцож чаддаг байх ёстойг анхааруулья гэлээ.
Түүнчлэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бүр үйл ажиллагаандаа дэвшилтэт техник технологи, холбоо, мэдээллийн нэгдсэн систем, цахим сан, програм хангамжийг өргөнөөр нэвтрүүлж ашиглах, боловсронгуй болгох, алба хаагчдаа сургаж, мэргэшүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өөрт байгаа нөхцөл, бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Ялангуяа тогтмол өсөн нэмэгдэж байгаа хулгайлах, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулахыг анхаарууллаа.Сургалт, зөвлөгөөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав дотоодын цэргийн алба, нэгж, анги, байгууллагын удирдах ажилтнуудтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулснаар өндөрлөсөн юм.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
