Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо анхдугаар их хурлаа хийж, дарга тэргүүлэгч, зөвлөхүүдээ сонголоо. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, тулгамдсан асуудлыг мэргэжлийн үүднээс хөндөж, аль ч цаг үед иргэдийн мэдэх эрх, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах үүднээс ийнхүү хотын сэтгүүлчид нэгдэж Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулж, удирдлага тэргүүлэгчдээ сонголоо. Шинэ оны эхэнд сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжилийн сургалт, мэдлэг олгох, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлж, улстөрч, бизнесмэн, ямар нэг мөнгөтэй бүлэглэлээс сэтгүүлч, редакцийг хамгаалах, бие даасан, хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангах зорилгоор уг байгууллага байгуулагджээ. Шинэ тутам байгуулагдсан энэ холбооны зөвлөхөөр “Өдрийн сонин”-ы албаны дарга Н.Гантулга, Монголчууд сэтгүүлийн эрхлэгч Д.Ган-Очир, Үндэстний тойм сэтгүүлчийн нийтлэлч Г.Сонинбаяр нар ажиллах юм.

Их хотынхоо хөгжилд гэрэл нэмж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр гарц, зөв шийдлийг хэрэгжүүлэх, иргэдийн мэдэх, амьдрах эрхийг хамгаалахын тулд байгуулагдсан энэ байгуулагын тэргүүнээр Улстөрч хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, гадаад харилцаа, гишүүнчлэл, нийгмийн асуудал, бодлого төлөвлөлт хариуцсан дөрвөн дэд тэргүүнээр “Шинэ монгол” 101,7 радиогийн ерөнхий редактор Л.Баатархүү, Зөв.мн сайтын эрхлэгч Г.Долгорсүрэн, Монголын үндэсний сайтуудын холбооны дэд Ерөнхийлөгч Н.Амартүвшин, Монголкоммент.мн сайтын Э.Батсайхан нар тус тус сонгогдлоо. Энэ их хуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг оролцож, сэтгүүлчдийн төв байгууллагын зүгээс бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
