Өчигдөр худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд МАН-ын төв байрны өмнө хагас нүцгэн жагсаж олны нүдийг бүлтийлгэсэн. Жавар хайруу өвлийн хүйтэнд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа бүсгүйчүүд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал зарлав. Юуны учир ийнхүү бухимдан хөх мөс болтлоо даарч хөрөн жагссан нь Монголын эрх баригчид тэдний тавьсан шаардлагыг үл тоож байгаатай холбоотой аж.
Тэд өөрсдийн тэмцлийн зорилгыг тайлбарлахдаа, “Монголын ээжүүд, эхчүүдийн төлөөлөл өчигдөр өргүй нийгмийн төлөө, үр хойчийнхоо төлөө шаардлага тавьж нүцгэн жагсаал хийсэн. 2017 оны 11 дүгээр сарын 28-нд Монголын худалдаачдын холбоо анхны их хурлаа Төрийн ордон хийсэн. 7 зүйл бүхий шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн боловч хариу өгөлгүй хоёр сар боллоо. Бид шаардлагынхаа хариуг нэхэж өчигдөр жагссан.
Бидний жагсаалыг зөвхөн ТҮЦ эрхлэгч эмэгтэйчүүд гэж ойлгоод байгаа нь буруу юм. ТҮЦ ачих гээд байгаа нь үнэн ч цаана нь Монголын худалдаачдын холбооны эрх ашгийн асуудал байгаа. Төрийн өндөрлөгүүд яагаад бидний асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Худалдаачдыг яагаад орхигдуулаад байгаа юм бэ. Төр иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангаж өгөхгүй байж ажлын байр өөрсдөө бий болгоод сууж байгаа хүмүүсийг өвлийн тэсгим хүйтэнд хөөж биднийг аргагүй байдалд хүргэж байна. Өнөөдөр бид өргүй нийгэмд амьдармаар байна. Бүх хүн өртэй. Шинээр төрсөн хүүхэд хүртэл өртэй байна. Тиймээс өргүй нийгмийг байгуулахын төлөө ээжүүд бид тэмцэж байна, цаашид ч тэмцэх болно.
Маргааш МАН-ын удирдлагууд биднийг хүлээн авч уулзана гэсэн хариу өгсөн. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол бид 5 биш 10-уулаа нүцгэн жагсах болно” гэлээ.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
