Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад албаны хүмүүс Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн Шуурхай үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, орлогч дарга Г.Доржпалам, Улаанбаатар смарт карт ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И, гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, болон бусад албаны хүмүүс оролцож, нийслэлийн нийтийн тээврийн салбарт хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудал, иргэдээс ирж байгаа гомдол санал болон тус компаний зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгсөн юм.
Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:
Улаанбаатар хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээний цэг байгуулах саналыг хүлээн авч удаа дараа хэлэлцэж байсан. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, боловсронгуй болгох, зарим үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ үйлчилгээний цэгээс иргэд мэдээлэл авдаг, мөн картаа цэнэглүүлдэг, ямар автобусанд суух чиглэлээ хардаг, бүрэн камержуулалт хийгдсэн зэрэг давхар үйлчилгээнүүдтэй байвал иргэдэд ашигтай. Нийслэлийн зүгээс хориглосон байршлуудаас бусад газарт хамтран ажиллахад бэлэн байна. Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжинэ. Та бүхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн байна.” хэмээлээ.
Улаанбаатар смарт карт ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И:
Манай компани бусад улс орнуудад үйлчилгээ явуулдаг туршлагатай компани. Нийтийн тээврийн цахим үйлчилгээ хэрэгжсэнээр иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх ёстой. Бидний зүгээс санал болгож байгаа үйлчилгээний цэгээс иргэд картаа аль болох хүндрэлгүй хурдан цэнэглээд авч явах ёстой гэсэн бодлогыг баримталдаг. Харин энэ цэг нь иргэдэд хамгийн ойрхон автобусны буудалд байвал зүгээр гэсэн зарчмаар төлөвлөгөө гаргасан. Бусад улс орнуудын жишгийг харахад мөн адил автобусны буудалд карт цэнэглэх төвөө ажиллуулдаг. Олон улсад түргэн үйлчилгээний цэгүүд болох kfc, burger king зэрэг сүлжээ газрууд өөрсдийн гэсэн дотоод стандарттай. Уг стандартаа биелүүлэхгүй бол салбараа татан буулгадаг туршлага бий. Хэрэв umoney цэнэглэх төвтэй болвол бид ч гэсэн өөрийн гэсэн стандарттай болох төлөвлөгөөтэй байгаа. Камержуулалтын асуудлыг бас судалж байна. Камержуулалтын систем нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг хянах зэрэг олон давуу талтай. Бид цаашид үйл ажиллагаа илүү сайжруулж, иргэдэд ойр, хүртээмжтэй ажиллах болно.” Хэмээлээ.
Улаанбаатар смарт карт компаниас нийтдээ 1557000 мянган карт борлуулсан ба үүнээс 1341000 мянга нь идэвхтэй ашиглагдаад явж байгаа юм байна. Үүнээс энгийн том хүний карт 892000, хүүхдийн карт 248000 тус тус борлогдсон байна. Мөн 104000 ахмад настан, 640 хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 29000, оюутан 64000 тус бүр ашиглагдаж байгаа.
Мөн тус компаний зүгээс Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай карт гаргаж, том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах боломжтой. Мөн хөдөө орон нутгаас ирсэн иргэд 3600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжтой юм байна.
Тус компаний зүгээс Хаан банктай хамтран “Ситипасс” карт гаргасан бөгөөд иргэд заавал цэнэглэх цэг дээр очих шаардлагагүй. Банкны салбарууд болон интернэт банк, мобайл, АТМ-ээс цэнэглэх боломжтой аж.
Мөн Юнител ХХК-тай хамтран NFC сим карт гаргажээ. Сим картын дотор чип суулгаж өгснөөр утсаараа автобусаны карт уншуулах төхөөрөмжтэй холбогдох боломжийг бүрдүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус компаний 499 цэг ажиллаж байгаа бөгөөд 317 нь түц дэлгүүрүүд, 28 сонин борлуулах цэгүүд болон И-март, Номин их дэлгүүр, юнител, скайтел, мобикомын гэрээт цэг гэсэн газруудад ажиллуулж иргэд картаа цэнэглүүлэх боломжтой ажээ.
Мөн 100 хувь картын хэрэглээнд шилжих ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газартай хамтран картын төвийг нэмэх, хэрэглэгчийн төвийг байгуулах, хугацаатай карт, апплейкшн гаргах, олон нийтэд мэдээлэл өгөх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид umoney үйлчилгээний цэг байгуулах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ.




32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
