“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргаж, Төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хүндэтгэлийн танхимд болов.
БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам энэ сарын 9-нд нээлтээ хийнэ. Энэ удаагийн “Пёнчан 2018” олимпийн наадамд 92 орны 3000 гаруй тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөнө.
“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын Монголын үндэсний шигшээ багийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ томилогджээ. Тэрбээр1988, 1992, 2000 оны зуны олимпийн надаамд жүдо бөхийн тамирчнаар оролцохдоо бүгдэд нь тугч болж байсан бол анх удаа өвлийн олимпийн наадамд баг тамирчдаа ахлан оролцож байна.
Өвлийн олимпийн баг тамирчдыг танилцуулахад, ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар хурдаа сорино. Дасгалжуулагчаар Х.Хаш-Эрдэнэ /Гүйлтийн цанын тамирчин, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпод оролцсон, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/ Төлөөлөгчөөр Э.Очирсүрэн /Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Турин 2006”, “Ванкувер 2010” олимпийн наадамд оролцсон тамирчин/. Пёнчаны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг хоёрдугаар сарын 15-нд уралдах бол гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-т Б.Ачбадрах хоёрдугаар сарын 16-нд хурдаа сорих юм.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэхүү ёслолын үеэр баг тамирчдад баяр хүргэж, өндөр амжилт гаргахыг хүсэв. “Хэдхэн хоногийн өмнө ард түмнээ баярлуулж, “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ баталгаалжуулсан тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нартаа дахин баяр хүргэе. Олимпийн эрхийн буухиаг залгуулж, хүчин чармайлт гаргасан цанын холбоо болон тамирчдадаа талархал илэрхийлж байна. Та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье” гэж сайд Ц.Цогзолмаа онцлоод Монгол Улсын Төрийн далбааг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчид гардуулсан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
