НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, НБГ, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуультай хамтран Улаанбаатар хотын 9 дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1200 хүүхдүүдэд сүүн шүдний бөөгнөрөл, эрүү нүүрний гажиг тодорхойлох, шүд цоорлын өвчний эрчмийг тодорхойлох судалгаа хийж, үр дүнг Эрүүл мэндийн мэндийн яамны “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулж буй ажлын хэсгийнхэн, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүст танилцуулжээ.
Судалгааны үр дүнгээс үзэхэд хоёр хүүхэд дутмын нэг нь сүүн шүдний бөөгнөрөл буюу эрүү нүүрний гажигтай болох нь тодорхойлогдсон байна. Хүүхдийн хоолны хатуулаг чанар алдагдаж, монгол хүний хавиргаа зулгааж, бөлхөө зажилж, ясаа мөлжиж, ааруулаа иддэг эрүүл амьдралын хэв дадал багасаж, машиндсан, миксердсэн уудаг хоол иддэг болсонтой холбоотойгоор хүүхдийн эрүү нүүрний яс дутуу хөгжиж, сүүн шүд бөөгнөрч, давхралдаж, хазалтанд гажиг үүсдэг. Энэ нь цаашлаад хүүхдийн гоо сайханд нөлөөлж, олон сая төгрөгийн шүдний аппарат зүүх эмчилгээ хийлгэхэд хүргэж, эмчлээгүй тохиолдолд эрүүний үеэнд гажиг үүсч, толгой өвдөх, дүүрэх, шүд цоорох зэргийн шалтгаан болдог байна.

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, “Иймд судалгааны багийн хамт олон хүүхдийн хоолны стандартыг өөрчлөхөөс эхлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд мэдлэг мэдээлэл, зөвлөгөө өгөх, судалгааг гүнзгийрүүлэн хийх ажлуудыг үндэсний хөтөлбөрт оруулах ажлыг санал болголоо. Бидний судалгаагаар шүдний цоорлын эрчим дунджаар 86 хувьтай байгаа ба СБД-т 94 хувьтай байлаа. Эрүүл монгол хүнийг өсгөж, хүмүүжүүлэх нь Боловсрол, эрүүл мэндийн салбар, эцэг эхчүүд бидний амин чухал үүрэг билээ.
“Монгол хүнийг бэлтгэхэд СӨБ-үүрэг оролцоо” сэдэвт Нийслэлийн 3000 багшийн зөвлөгөөний нэгээхэн том ажил урагшилж байгааг та нартаа мэдээлэхэд баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасан дундуур Багахангай, Багануур, Налайх дүүрэгт хүртэл очиж ажилласан Д.Отгонболд захиралтай АШУҮИС-ын Нүүр ам судлалын сургуулийн захирал хамт олонд гүн талархал илэрхийлье” хэмээсэн байна.
Х.Онон

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
