Кёкүшюзан Д.Батбаяр эхнэртээ зориулж шүлгийн уралдаан зарлав

2018 оны 02-р сарын 02 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayasaa

Японы сүмогийн домогт бөх,УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр фэйсбүүкийн найзууддаа хандаж,уралдаан зарласнаа мэдэгджээ. Тэрээр “Та бүхнийхээ дунд нэгэн гэгээлэг уралдаан зарлахаар шийдлээ. Цаг үргэлж хайр, халамжаараа сэтгэлийг минь дулаацуулж, сайхан инээдээрээ намайг баясгаж байдаг ханьдаа зориулж нэгэн бяцхан шүлэг тэрэлснийг та бүхэн санаж байгаа байх. Хоромхон зуурт сэтгэлд бадарсан тэрхүү мөртүүдийг нүүр номынхоо найзуудтайгаа хуваалцсанаар богино хугацаанд фэйсбүүк сүлжээнд олон мянган хүмүүсийн талархлыг хүлээж, басхүү магтаал зэмлэлийг харамгүй хүртсэнд баяртай байна.

Тиймээс уг  шүлгийг илүү сайжруулан бичиж боловсронгуй болгох эсвэл нэг сайхан хайрын шүлгийг бичиж ирүүлэх /хошин, уянгын халилтай, хөгжилтэй байж болно./ уралдаан зарлаж байна. Шалгарсан шүлгээр 2 сарын 14 буюу гэгээн хайрын Валинтины өдрөөр гэргийдээ сюрприз барихаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхнээсээ ийнхүү туслалцаа хүсч байгаа юм шүү.
Уралдаанд оролцогчийн шүлгийг “Кёкүшюзан Батбаяр” пэйж хуудсаар хүлээн авна. Мөн шүлгээ илгээхдээ пэйж хуудсанд  лайк дарж, постыг мөн лайк, шэйр хийнэ үү.
Та бүхнээс ирүүлсэн шүлгийг Кёкүшюзан Батбаяр пэйж болон Кyokushuzan Batbayar фэйсбүүк хуудаст өдөр бүр нийтлэн уншигчдаас хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлгэнд дараах урамшууллыг олгоно” гэжээ..
Түүний ханьдаа зориулсан шүлгийн уралдаанд
тэргүүлсэн үзэгчийг  Японд сүмо үзэх тасалбараар шагнах аж..
Хоёрдугаар байрт шалгарсан шүлэгч  IPhone X гар утсаар шагнуулах бол
гуравдугаар байрт шалгарсан шүлэгч  Sumsung S7 гар утас бэлгэнд авах нь.
Уралдөаан ирүүлж буй шүлгийг 2018 оны 2 дугаар сарын 2-ноос  2018 оны 2 дугаар сарын 13 хүртэл хүлээн авч уралдааны ялагчдыг шалгаруулна.  2018 оны 2 дугаар сарын 14-нд Д.Батбаяр  шилдэг гурван шүлгийг гэргий Т.Баясгаландаа бэлэг болгон гардуулах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/03/02 01:23

    элий балай юмнууд. кк кк

    (0) (0)
  2. Ш. Чимэдцэрэн
     (192.168.8..***)
    2018/02/06 08:18

    Ихэмсэг-Эрхэмсэг хайр

    Хархан нүднийхээ талимаанд
    Хайрлан мишээгээд ихэмсэг
    Хайрын дуугаараа уяраагаад
    Хатан заяандаа эрхэмсэг

    Дуучин бүсгүй дуулж явнаа
    Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
    Дуулим хорвоог хөглөж явнаа
    Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа

    Сэтгэлийн ариуханаар тэтгээд
    Сэмхэн зэмлээд ихэмсэг
    Сайхан ханийхаа хайранд
    Саатаж эрхлээд эрхэмсэг

    Дуучин бүсгүй дуулж л явнаа
    Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
    Дуулим хорвоог хөглөж л явнаа
    Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа

    Хосгүй хайрын учралдаа
    Хоёулаа ханьсаад ихэмсэг
    Хотол түмэн дундаа
    Хоолой нэгсээд эрхэмсэг

    Дуучин бүсгүй дуулж л явнаа
    Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
    Дуулим хорвоог хөглөж л явнаа
    Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа

    Үрийн заяагаа энхрийлээд
    Үндсээ бөхлөөд ихэмсэг
    Үнэнч жаргалдаа бялхаад
    Үүрдийн хайрандаа эрхэмсэг

    Дуучин бүсгүй дуулж явнаа
    Дурлал хайрандаа ихэмсэгхэн явнаа
    Дуулим хорвоог хөглөж явнаа
    Дүүрэн жаргалтай эрхэмсэгхэн явнаа
    Ш. Чимэлцэрэн

    (0) (0)