Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа дээрх уурхайнуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээлтэй танилцсан. Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газарт оруулан шийдвэрлэхээр боллоо.

“Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч, хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа талаар удирдлагууд нь тайлбарлалаа. Иймд ажлаа оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.26 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн аж. Мөн “Шивээ-Овоо” ХК Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг байна. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өрийн хэмжээ нэмэгдсээр байгааг хэллээ. Нийт 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд уурхайд ажилласан хоёр сайдад хандаж, техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг тавилаа. 



Харин Багануурынуурхайн тухайд энэ жил 40 дэх жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Анх 1978 онд байгуулагдахдаа жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байсан Багануурын уурхай өдгөө хүчин чадлаа дөрвөн сая тонн-д хүргэжээ. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа талаар “Багануур” ХК-ийн удирдлагууд дуулгав.
Багануурын уурхайн хувьд гүний усны шүүрэлтийн асуудал, хөрс хуулалтын хоцрогдол, нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбогдон хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн юм. Мөн 1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтойг ч хэлж байлаа.
Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй. Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс хүслээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
