онгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, -40 хэмийн хүйтэнд өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалах боломжтой болжээ. Одоогоор тус үйлдвэр зөвхөн өргөст хэмх ургуулж, дотоодын зах зээлд өдөрт 300 кг-аас 1,5 тонн өргөст хэмх нийлүүлж байна. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Төрийн тэргүүн “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого болон өвлийн хүлэмж олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн ногооны хэрэгцээг эхний ээлжинд хангахад дэмжлэг үзүүлэх талаар ярив.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр би энэ хүлэмжийг үзэх гэж зорьж ирлээ. Улаанбаатар хотоос 40 километрийн зайд “Төгс ургац” нэртэй өвлийн хүлэмж байгуулагдсан байна. Өдөрт нэг тонн ургац хураадаг юм байна. Хөрснөөс ургуулдаггүй, Монгол компанийн үйлдвэрлэсэн хөрсөн дээр тарьж байна. Улаанбаатар хотын өргөст хэмхний өдрийн хэрэгцээ таван тонн байдаг. Цаана нь импортын дөрвөн тонн өргөст хэмхний хэрэгцээ байгаа биз. Тэгэхээр бодлогоор хүнсний салбараа дэмжих юм бол хэрэгцээгээ дотооддоо хангаад байж болно. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажлын байр бий болгож чадна. Өнөөдөр бид их хэмжээний хүнсний ногоог валютаар авч, хэр зэрэг чанартай хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс энэ салбарыг аль ч Засгийн газар нь дэмжээд ажиллах ёстой. Би Төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндэсний чуулган хуралдуулж байсан. Энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаасай гэх үүднээс зорьж ирсэн юм шүү” гэв.
Жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж барих, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах байхдаа санаачлан эхлүүлж, Улаанбаатар хотын хүн амыг шинэ ногоогоор хангах зорилго тавьж байсан юм.
Мөн Төрийн тэргүүн 2017 оны есдүгээр сард Хүнсний аюулгүй байдлын чуулган зохион байгуулж, энэ үеэрээ “Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж, бодитойгоор дэмжвэл найрлага нь тодорхойгүй, химийн бордоогоор бордсон ногоо импортлохыг хязгаарлах шийдэл болно. Монгол Улс дөрвөн улиралтай, өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой” гэж байв.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
