БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, монголчуудын хувьд мартагдсан ухамсар болоод байгаа байгалиа хамгаалах үйлсийг сэргээж, уриалж хамтарч ажиллахыг хүссэн. Монголын бурхан шашны хийдийн тэргүүнүүд түүний санаачилгыг дэмжиж, монголчуудыг уул, усаа тахихдаа байгаль эх дэлхийгээ бүү бохирдуулаач гэдэг уриалгыг гаргаад байгаа. Н.Цэрэнбат сайдын санаачилгын хүрээнд лам нар буруу тахисан овоог цэгцэлж, цэвэрлэх ажлыг хийхээр болсон бөгөөд энэ хүрээнд өчигдөр Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч нар, Гандантэгчинлэн хийдийн лам нартай хамтран Хийморийн овоог цэвэрлэж, олон түмэндээ уриалга хүргүүллээ.
Д.Амарболд: Уул, усаа бохирдуулснаар буян хураах биш лусын хорлол болдгийг ойлгох хэрэгтэй

Гандантэгчинлэн хийдийн Байгаль орчин хариуцсан албаны дарга
Өнөөдөр бид БОАЖ-ын сайдын байгалиа хамтран хамгаалах уриалгыг дэмжин хийморийн овоог цэвэрлэлээ. Хадаг, яндар, архины шил, сүүний савнаас эхлээд гал түлээд явсан ул мөр маш их байна. Иргэддээ хандаж хэлэхэд уул, ус тахихдаа багахан хэмжээний будаа, сүү авчраад дотроо сүслээд, залбирахад буян заяагаа даатгаж байгаа хэрэг юм шүү. Түүнээс биш их тахил авчирж, хог үүсгэж, уул, ус, байгаль дэлхийгээ бохирдуулснаар буян хураадаггүй. Харин ч үр хүүхэд, хойч ирээдүйдээ үйлийн үр нэмж, лусын хорлол болж, ажил үйс нь бүтэхгүй байхаас эхлээд гай түтгэрийн үүдийг нээдэг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хийморийн дарцаг овоон дээр хийсгээд хийморь лундаа нь сэргэж байна гэж боддог хүмүүс тэр дарцаг нь хүний хөлийн дор гишгэгдэж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Тухайн айлын хийморь лундаагаа даатгасан дарцаг нь хэн нэгний улан дор хог болох нь ямар байх вэ гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Ингээд удахгүй болох цагаан сараар та бүхэн маань байгаль дэлхийгээ бохирдуулж, хог тарихгүй сайхан шинэлцгээгээрэй.
С.Батбаатар: Цагаан сараар хийморио сэргээх гэсэн хүмүүс гал алдахаас эхлээд асуудал их үүсдэг учир унталгүй ажиллах нь ч бий

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч
Н.Цэрэнбат сайдын санаачилгаар Гандантэгчинлэн хийдийн лам нар ирж, хийморийн овооны хадгийг авч, хогийг цэвэрлэх ажилд хамтарч байгаад баяртай байна. Байгаль хамгаалагч нар хадаг, самбай байгаль бохирдуулж байна гэж хэлдэг ч хэн ч авч хэлэлцдэггүй. Бидний хувьд л гэхэд битүүний шөнөөс эхлээд шинийн 1-нийг өнгөртөл ажилладаг. Хийморийн овоонд гарч хийморио сэргээнэ гэсэн хүмүүс хогоо хаяна, гал түлснээс болж гал алдахаас эхлээд их л юм болно шүү дээ. Ядахдаа байгальд гарахдаа авчирсан хогоо аваад явдаг бол эх дэлхийгээ бохирдуулахгүй байхаас гадна байгаль хамгаалагч бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байгаа нь тэр болно. Тиймээс иргэд та бүхнийгээ хоггүй аялцгаая гэж уриалмаар байна.










Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
