2018 оны эхний сарын байдлаар салхинцэцэг өвчний 614 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байна.Иймээс иргэд, сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарт дараах мэдээлэл, зөвлөмжийг өгч байна.
Салхинцэцэг гэж юу вэ?
– Бага зэргийн халууралт бүхий арьсан дээр толбон тууралт гарч улмаар цэврүүт тууралт болдог вирүсийн шалтгаант халдвар, хордлогын шинжтэй цочмог түгээмэл халдварт өвчин юм.
Хэн өвчлөх вэ?
– Ихэвчлэн бага насны хүүхэд өвчлөх боловч бас насанд хүрэгчид өвдөж болно.
Халдвар хэрхэн дамжих вэ?
– Вирүсээр үүсгэгддэг учир дэгдэмхий, агаар дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг?
– Салхинцэцгийн халдвар авсан тохиолдолд:
· 37.5 – 39 хэм хүртэл халуурах,
· Толгой өвдөх,
· Хоолны дуршил буурах зэрэг ерөнхий халдварын шинжүүдтууралт гарахаас 1-2 хоногийнөмнө илэрч эхэлдэг.
· Арьсан дээр эхлээдтолбон, гүвдрүүт, улаан тууралт гардаг. Аажмаар томорч 2-3 хоногийн дараа шингэн агуулан цэврүүтэж, ойролцоогоор 5 орчим хоногийн дараа хагарч, хонхорхой үүсч тав тогтдог, тав нь ховхорч соривжилт үүсдэг. Тууралт гарахдаа эхлээд нүүр, их биеээр гарч цаашлан амны салст болон бүх биеэр тархдаг.
Хэдий хугацаанд халдвартай байх вэ?
– Нууц хугацаа нь 11-21 хоног.
– Халдвар авсан эхний өдрөөс сүүлийнтууралт гарсанаас хойш 5 хоногийн хугацаанд халдвартай байна.
Хүндрэл гардаг уу?
– Тууралт нь загатналт ихтэй учир бага насны хүүхэд маажиж хоёрдогчоор халдварлаж, тууралт идээлж улмаар дархлал суларсан хүүхдийн арьсан дээр буглаа үүсч болно.
Өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:
– Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Өрхийн эмчдээ үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авах шаардлагатай,
– Хөнгөн тохиолдолд Өрхийн эмчийн хяналтанд гэрээр эмчилнэ,
– Халдварлах хугацаа урт, үүсгэгч вирүс нь маш их дэгдэмхий учир өвчилсөн хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэрийн нөхцөлдхалдвартай хугацаа дуустал тусгаарлах,
Гэрийн нөхцөлд:
- Эмчийн зөвлөсөн эмчилгээний дэглэмийг мөрдөх,
- Хүүхдийг өдөр бүр эсвэл өнжөөд усанд оруулах,
- Амааршингэн зүйл сайн уулгах,
- Хэрэв бэлэг эрхтэн орчим тууралттай байвал бэлэг эрхтнийг цэвэр усаар угааж вирүсийн эсрэг тос түрхэх,
- Амны хөндийн салст бүрхүүлдгарсан цэврүүт тууралт нь амархан хагарч шархлаа үүсэх, шарх нь идээт өнгөртэй болдог учир хоол идсэний дараа амны хөндийгтогтмол буцалсан усаар, өдөрт 2-3 удаа тамединыуусмалуудаар зайлах,
- Дархлааг дэмжих,
- Шим тэжээллэг, илчлэг сайтай бантан, ногооны зутан зэрэг шингэц сайтай хоол өгөх,
- Гэрт хлор агуулсан уусмалаар чийгтэй цэвэрлэгээ өдөр бүр хийх,
- Агаарын бохирдлын хэмжээ бага үеээр гэртээ агаар оруулах.
Хэзээ яаралтай эргэж эмчид үзүүлэх вэ?
Хүүхдийн халуун буурахгүй, тогтмол халуурах, толгой хүчтэй өвдөх, толгойгоо савчих, уйлагнаж, тайван биш болох, чанга хуцуулж ханиалгах, хүүхдийн амьгал хяхтнах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагтай.
Урьдчилан сэргийлэлт:
- Эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ:
– Хоолой залгиурыг нь давс болон содын уусмалаар зайлуулах,
– Гарыг нь тогтмол савантай бүлээн усаар угаах,
– Хүүхдийг эрүүлжүүлэх, дархлааг нь дэмжих витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх,
– Цэвэр агаарт тогтмол гаргаж байх
- Сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар:
– Ангиас 1 хүүхэд өвдөхөд бусад хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллэээр хангах,
– Өвдсөн хүүхдийг бусад эрүүл хүүхдүүд дунд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл өвдсөн хүүхдийн халдвартай үе дуустал сургууль, цэцэрлэгээс чөлөөлөх,
– Өвчлөл гарсан талаар харьяалагдах эрүүл мэндийн байгууллагад хандах, мэдээлэх, голомтонд ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг авах хэрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
