Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТВ хамтран зохион байгуулдаг оны шилдэг дуунууд шалгаруулах “Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодрох торгон агшин ойртлоо. Уг наадмыг гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шалгаруултад 100 гаруй бүтээлээс мэргэжлийн дууны төрөлд 13, нийтийн дууны төрөлд 10 дуу, эсртадын төрөлд 12 дуу шалгарсан юм.
Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болно. Энэ шалгаруулалтаас шилдэг 15 дуу шалгарч энэ сарын 12-ны өдөр нэгдсэн ГАЛА тоглолтоо СТӨ-д хийж ГРАНПРИ-гаа шалгаруулах юм. Тасалбарыг суудлаас нь шалтгаалж 100 000 төгрөг /ЦОМОГ дагалдана/, 40 000 төгрөг, 20 000 төгрөг байх аж. Тасалбарыг захиалахыг утас: 70003964, 329173
Дашрамд сонирхуулахад энэ жил “Монголын хөгжмийн зохиолчдын холбоо”-ны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан МОРИН ХУУР наадмын үеэр улаан хивсний ёслолын арга хэмжээ зохион байгуулах юм байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд 1987 оны анхны шилдэг уран бүтээлийн эзнээс эхлээд он оны шилдэгүүд оролцох аж.
2010 оноос эхлэн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулдаг болсон билээ. Энэ жил ч мөн гардуулах юм.
![]() |
“Морин хуур 2017” наадмыг зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр :”СОЁЛООР ГОЁНО” “APU COMPANY” хамтран зохион байгуулагч: ” МҮОНТВ” “СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ хэвлэлийн ивээн тэтгэгч: Соёл урлагийг дэмжигч “ХӨХ МОНГОЛ ПРИНТИНГ” мэдээллийн ивээн тэтгэгч “МОНГОЛЫН РАДИО” ,”NTV” “BEST FM 98.5″, “Мэдээ мэдээлэл радио 88.8″ “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САЙТЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО”ны нийт хамт олон, болон ивээн тэтгэж хамтран ажилласан дуу дүрсний урлагийн гайхамшигийг бүтээгч “NEWSTAR STUDIO “, “ANIR STUDIO” ,” WHITE ARCH STUDIO LLC”,”COLOR MUSUC”, “OCEANGREY”, “T RECORDS” , “G ENTERTAIMENT”, “HAGAN FILM” “MSC” “SHINE” STUDIO “TUVSHIN” STUDIO “GTS” STUDIO – ийн нийт хамт олон, мөн “БСШУСЯ” “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар,”Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмч,улсын бүртгэлийн ерөнхий газар” “СУИС”, “Монголын зохиолчдын эвлэл”, “МОSСАР” НАРМОН ХХК”, “МОНГОЛ КОНТЕНТ ХХК” БАТЗҮҮ ХХК” “ГАНАА АРТ СТУДИ ХХК” “Sound of mongolia llc”, “КАЖУГ” брэнд ” УЛСЫН ФИЛАРМОНИЙН” нийт хамт олон зэрэг олон арван байгууллагууд сэтгэл санаагаа нэгтгэж, сар шинийн өмнө зохион байгуулагдаж байгаа хамгийн том гала тоглолт юм.









Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
