“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг зогсооно
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд дээд шатныхаа болон төрийн захиргааны байгууллагын зарим зардлыг санхүүжүүлдэг зохисгүй байдлыг Засгийн газар таслан зогсооно. Аж ахуйн нэгжүүд өмнөх дөрвөн жилд гэхэд л яам, агентлагийн арга хэмжээнд зориулж хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Энэ нь жилд дунджаар 500 сая төгрөг гэсэн үг юм.
Тухайлбал яам, агентлаг, тэдний удирдлага төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаанаар цасны баяр, ахмадуудын уулзалт, сургалт, гадаад томилолт, онгоцны билетийн зардлаа харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс гаргуулж, автомашиныг нь албан хэрэгцээндээ ашигладаг байна.
Иймээс аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг нь сайжруулах, үргүй зардлыг багасгах зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.
Цаашид олон нийтийн оролцоог хангах, техник, технологийг шинэчлэх, хувьцааг Хөрөнгийн биржэд бүртгүүлж, тодорхой хувийг арилжаалах, түүнчлэн зарим байгууллагыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн компанийн засаглалыг сайжруулж, ил тод, нээлттэй байлгах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар боллоо.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг татан буулгана
“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар боллоо.
Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.
“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа
Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.
Гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар бөгөөд сунгаж болно. Харин төрийн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар алба хааж болохоор журамд тусгажээ.
Байлдагч, түрүүчээр хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад, ахлагчийн алба хаах бол Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, офицерийн албанд бол Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлтээ гаргах юм байна.
Товч мэдээ
– “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм.
– “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн хоёрдахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэх болов. Цагаачлах иргэдийн тоог жилд 100-аас дээшгүй байлгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
– Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон байна.
– Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– Аймаг, орон нутгаас ирүүлсэн материалаас үзвэл энэ жил 128 малчин “Улсын аварга малчин”, 11 малчин “Улсын хошой аварга малчин”, 13 малчин “Улсын аварга саальчин”, таван фермер “Улсын аварга фермер”, 10 аж ахуйн нэгж “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 27 иргэн “Улсын аварга тариаланч”-ийн болзол хангасан байна. Засгийн газар аваргуудыг удахгүй тодруулж Цагаан сарын баярын үеэр шагналыг нь гардуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
