Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

2018 оны 02-р сарын 12 өдөр, 08 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 2 сарын 12. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 27, хөхөгчин гахай, суулга-19 од, огторгуй суудал, 8 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:04-18:09
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сэтгэл амагалан болох өлзийтэй сайн. Гэвч могой, луу жилтнээ сөрөг муу болой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцох, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, анд бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх