Жүжигчин С.Өлзийхүү, И.Одончимэг, О.Энхтуул гурвыг Монголын хошин урлагийн оргил үеийн хатад гэлцэх нь бий. О.Энхтуул тайзнаасаа хөндийрөн Герман улсыг зориод багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Харин Одноо Өлзийхүү нар уран бүтээлдээ үнэнч үлдэн зүтгэсээр байгаа.
Алаг нүдэн Одноогийн хувьд продакшиндаа жүжиглэхийн зэрэгцээ хамгийн сүүлд “Солиот эх” киногоо гарган нэлээдгүй завгүй байгаа харагдсан.
И.Одончимэг, О.Энхтуулыг бичих учир нь нэгэн үеийн яг ижилхэн хөдөлмөрлөж байгаа 3 эмэгтэйн 2 нь аль хэдийнэ гавьяат болоод харин С.Өлзийхүү СТА цолтойгоо явааг хараад өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ.
Авьяастай бол авьяастай, жүжиглэх ур чадвараараа хэнийг ч дагуулахгүй тэрээр гавьяа шагнал тоодоггүй тийм их хэнэггүй хүн юмуу, эсвэл шалгуурыг нь давж гардаггүй юм болов уу гэж гайхаж суугаагаа нуух юун.
Сувилагч мэргэжлээр төгсөн 1-р эмнэлгээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлэж байсан С.Өлзийхүүгийн урлагийн замналд орсон түүх их сонин юм билээ. Нэг удаа ажлаараа АСК-д бэлдэх болж, бэлтгэлд нь туслахаар МУГЖ Б.Батзаяа, АЖ Ц.Төмөрбаатар нар очсон нь түүнийг их урлагийн замд эргэлт буцалтгүй оруулсан юм билээ. СУИС-д суралцаж төгсөөд анхны дэлгэцийн дүрээ АЖ Ц.Гантөмөрийн эхнэр нь болж тоглосноор эхэлсэн түүхтэй. Үзэгчид С.Өлзийхүүг “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүрээр нь илүүтэй мэддэг.
С.Өлзийхүү энэ л дүрээрээ Монголын кино урлагт цахилан орж ирсэн юм. Түүнээс хойш дэлгэцийн 30-аад уран бүтээлд тоглосон байдаг. Сүүлд “Хааны сүүлчийн хатан” кинонд тоглосон харагдсан.
Тайзны уран бүтээлийн хувьд тоолж барамгүй их.
Тэрээр нөхөр Ц.Хүсэлбаатарынхаа хамтаар “Өнгөт инээд” хамтлагийг үүсгэн байгуулж өдгөө охиноо хүртэл урлагийн замд уруу татан гэр бүлээрээ амжилттай ажилласаар байгаа. “Өнгөт инээд” хамтлагийн бүр анхны гишүүд нь Х-Түцийн Н.Онон, Драмын Ж.Оюундарь, Эрхэм Элчийн С.Лхагвасүрэн нар байсан гэдэг..jpg)
“Өнгөт инээд” хамтлагаас өдөлж жигүүрээ дэлгэсэн уран бүтээлчид өнөөдрийн хошин урлагийн хөгжлийг түүчээлж төр засгийн хайр хишгийг чамгүй хүртэж яваа. Бооёо, Ундраа, Заанаа, Мөнхсайхан буюу МС, Баярмагнай, Пантастикийнхан гээд жүжигчид бүгд Өнгөт Инээд хамтлагаас угшилтай.
Ар өврийн хаалгатай татлаа түлхээтэй зарим гариг андуурсан “Гавьяат” хүмүүсийн хажууд бол хэдэн зуугаар тоологдох шавьтай энэ эмэгтэйг ёстой л “Гавьяатгүй гавьяатан” гэхэд нэг их буруудахгүй болов уу??!!!


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Ямар юм хийсэн болоод гавьяатгүй гавьятан гээд байгааг ойлгосонгүй. Энэ хүн ажлаа хийгээд л гэдсээ тэжээж яваа. Харин гавьятан гэдэг үг өөрөө олон түмний тусын тулд ямар нэгэн бодит үйлийг хийсэн хүнийг хэлдэг юм шүү дээ
Энэ урлагийн салбарт ажиллагсад яасан гэж гавьяат аваг юм.
Нээх том юм тайзан дээр муухай орилогноод юун гавьяат