Кёкүшюзан Д.Батбаяр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан гэргий Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээдгүй өргөн цар хүрээг хамарч, одоогийн байдлаар 1000 гаруй оролцогч шүлгээ ирүүлээд байна.
Кёкүшюзаны зүгээс уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгийн эзнийг Японд сүмо үзэх тасалбар, iphone7, Samsung гар утсаар тус тус шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч түүний зарласан уралдаанд маш олон хүмүүс идэвхтэйгээр оролцож байгаа учраас шагналын сангаа дахин нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл түүний зүгээс дахин зургаан шилдэг шүлгийн эзнийг MONEL брэндийн 32 инчийн Led телевизээр шагнаж урамшуулахаар болжээ.
Кёкүшюзаны зүгээс өчигдөр уралдааныхаа талаар мэдээлэл өгөхдөө, “Хайрын шүлгийн уралдаанаа 2017 оны 2 сарын 14 өдөр эцэслэн дүгнэхээр төлөвлөөд байсан ч мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээсээр байгаа тул шүлэг хүлээж авах хугацааг 2017 оны 2 сарын 14-ны 00.00 цагаар тасалбар болгож, шалгаруулалтыг ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олон нийтэд нээлттэй хийхээр болсон” гэдгийг дуулгасан юм.
Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр нар ажиллах юм байна.
Шүүгчдийн зүгээс “Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон” гэдгээ онцолжээ.
Ямартай ч Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт шүлэг тэрэлсэн нь ийнхүү хайрын шүлгийн давалгааг цахим орчинд үүсгээд байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
