НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдав. Хуралдаанаар Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Улаанбаатар хотын гэр хороололд 218.7 мянган өрх амьдарч байна. Мөн 30.8 мянган өрх түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд үүнээс 1187 нь төрийн түрээсийн орон сууцанд байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг, залуу гэрд чиглэсэн орон сууцны бодлого үгүйлэгдэж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү онцлов.
Түүний ярьж буйгаар, “Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах зорилго бүхий дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд орсон. Мөн 1965-200 онд баригдсан 1077 угсармал барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул дулаан, техникийн шинэчлэлийн ажлыг хийх шаардлагатай байна. Ингэхгүй бол ашиглах боломжгүй барилгын тоо 10 жилийн дараа гэхэд одоогийнхоос 3.5 дахин нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийг ая тухтай орчинд амдрах боломжийг бүрдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулсан” гэдгийг танилцуулав.
2020 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн хүрээнд бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц, түрээсийн болон түр суурьших орон сууц болон шинэ сууршлын бүсийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, дэд бүтцийн төв байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Уг ажилд зориулах зардлыг жил жилээр төлөвлөн нийслэлийн болон улсын төсөвт суулгах, олон улсын зээл, буцалтгүй тусламжаар шийдвэрлэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас дэд хөтөлбөрийг батлахыг дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
