Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө /2018.02.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.
Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв.
Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон уг золголтын эхэнд төрийн хан хуурч, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа. Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгасан юм.
Жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд төр, засгийн тэргүүнүүд настан буурлуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд урин залж, амар мэндийг нь айлтгадаг уламжлалтай. Энэ жилийн төрийн золголтод Ц.Должинсүрэн, Г.Дан-Аа, О.Гүндэгмаа, Б.Гомбо, Б.Товуу, Б.Нацагбадам нар Төрийн ордноо хүрэлцэн ирж, Төрийн өндөрлөгүүд тэдэнд хүндэтгэл үзүүлэн амар мэндийг нь айлтган золгож, гарын бэлгээ гардуулсан юм.
Нутаг нутгийн төлөөлөл болсон эдгээр азай буурлуудаас Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ренчингийн Лхамсүрэн гуай өдгөө 106 насыг зооглож байгаа бөгөөд хамгийн өндөр настай нь байлаа. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, 97 насыг зооглоод буй Г.Цэндхүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 89 настай Г.Очирбат нар энэ жилийн төрийн золголтод хүрэлцэн ирсэн байлаа.
“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний төрийн золголтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлсэн юм. Тэрбээр “Сар шинийн баяраар монголчууд өндөрлөж байгаа оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа оныхоо бодлого, зорилтыг хэлэлцдэг заншилтай билээ. Улирч буй тахиа жилд эдийн засгийн хувьд багагүй ололт, амжилтыг бий болгож, олон улсын байгууллага, хөрш болон хамтын ажиллагаатай улс орнуудтайгаа хамтран уруудсан эдийн засгаа өөд татаж чадлаа. Цаашид бий болгосон амжилтаа тогтворжуулах, ард иргэд, айл өрх бүрт тус нэмэр болсон буянтай сайхан үйл болгох нь гарч буй нохой жилийн хамгийн чухал зорилт байх юм.
Нохой жил монголчуудад ээлтэй байж ирсэн. 1934 оны хөхөгчин нохой жил монголчууд эрчим хүч, аж үйлдвэрийн анхны комбинатыг үндэс суурийг тавьсан байдаг. 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, цагаан идээг орчин үеийн үйлдвэрийн аргаар боловсруулах болон саван, шилний үйлдвэрүүдийг нээж байсан бол 1982 оны усан нохой жил сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн дэлхийд танигдсан монгол брендийн эхийг тавьж байжээ.
Тэгвэл XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд монголчууд гацаанд орсон том төслүүдээ урагшлуулан хөдөлгөж, эдийн засгийн ололт ажилтуудыг бий болгож, улс орныхоо хөгжилд ахиц гаргасан сайхан жил болно гэдэгт итгэж байна.

Төр их бат, ёс их хүнд, төр засаг тогтвортой, түмэн олон амгалан сайхан жил болох болтугай. Түмэн олон минь сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээв.
Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжиджанрайсаг бурханд мөргөн, засаг төр, зон олныхоо заяа буяныг даатган Монголын төр, түмний их шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөв. Гандантэгчинлэн хийдэд болсон мандал өргөх ёслолд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
