Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Дээрх хугацаанд гарсан гал түймэр,аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх Нэгдсэн арга хэмжээг 61 удаа, цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа, нийт 9258 өрх, 15259 иргэнийг хамруулан зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 15300 ширхгийг тарааж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Баяр, амралтын өдрүүдэд 34 дуудлага ирсэн байна
2018 оны 02-р сарын 19 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
