Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Paradise papers”-ийн шинэ баримтууд задарсныг зарласан байна. Энэ удаа Монгол Улсын дөрвөн иргэний нэр ил болжээ.
Оффшорт бүртгэгдсэн дөрвөн иргэн хэн бэ гэвэл Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол, Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нар юм.
Лувсанвандангийн Болдхуяг: УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү. Өнөөдрийн байдлаар “Бодь” группийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Оны өмнө зарлагдсан “Paradise papers”-ийн баримтуудад Британийн Виржинийн арлуудад “Бодь” групп “Golomt investment limited”-ийн хөрөнгө оруулагчаар 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд данс нээлгэж байсан нь ил болсон.
Ганбаатарын Саруул нь “Бодь” группийн үүсгэн байгуулагч “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.
Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол нар нь “GA BROTHERS LIMITED” компанийн нэрээр 2011 онд офшшор бүсэд компани байгуулан бүртгүүлснийг “Диваажингийн баримт бичиг”-т дурджээ.
2017 оны арваннэгдүгээр сард Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас “Paradise papers”-ийг задлахад Монгол Улсын 16 иргэний нэр ил болж байв. Эдгээр хүмүүсийн олонхи нь улс төрчидтэй шууд болон шууд бус байдлаар холбоотой байсан нь анхаарал татдаг. Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүү Батхишиг, нефтийн ченж, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, болон иргэн З.Номундарь, Б.Чулуунбаатар, Ч.Энхтайван, Д.Уянга, С.Зүчи, Б.Батцэнгэл, Ч.Ганхуяг нарын нэр зарлагдсаныг эргэн сануулахад илүүдэхгүй.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
