Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтаа өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжлүүллээ. Энэ нь Төрийн тэргүүний иргэдтэй уулзаж буй 11 дэх аймаг юм. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болж буй уулзалтад Шаамар, Орхонтуул, Баянгол гэх мэт олон сумдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, санал бодлоо хэлэх гэсэн иргэд олноороо ирсэн байна.
Манай орны газар тариалангийн талбайн дийлэнх хэсэг нь энэ аймгийн Орхон Сэлэнгийн савд төлөвлөрсөн байдаг юм. Дунджаар улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг ч 2017 онд улсын нийт үр тарианы 63.9, төмсний 26.7, хүнсний ногооны 39.7 хувийг тус тус энэ аймгийн тариаланчид тарьж ургуулжээ. Мөн 2017 оны сүүлчээр 1.5 сая мал тоолуулж, аж үйлдвэрийн салбарт 305.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 394.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Сэлэнгэ аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотын долоон дүүрэг, 10 аймагт уулзалт хийгээд Сэлэнгэ аймагт ирж байна. Ажилгүй, ажилтай, бизнесмэн, хөгшид, залуус гээд өөрсдийн хүслээрээ тайзан дээр гарч ирээд санал сэтгэгдлээ хэлж болно. Мөн зааланд та бүхнийг сонсох микрофон ажиллаж байгаа тул иргэд та бүхний асуулт, шүүмжлэл, санал, сэтгэгдлийг сонсоход бэлэн байна” гээд уулзалтыг эхлүүлэв.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Баяржаргал
Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт гэж их ярих боллоо. Манай аймагт намын гишүүн хэдэн хүн суулгачихаад санал авсан. Ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж бодож байна. Бүх иргэдээс санал авах ёстой. Хэдхэн хүн суулгачихаад энэ заалт нь ийм болно, тэр заалт нь ингэж өөрчлөгдөнө гэж л ярьсан. Түүнээс санал аваагүй гэдгийг хэлмээр байна. Мөн сүүлийн үед иргэд намд хуваагдаж сум орон нутаг хөгжихгүй байна. Нам бус иргэнд ямар ч үйлчилгээ ирэхгүй байна. Тиймээс доороосоо эхлээд намчирхдаг байдлыг зогсоомоор байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 8-р багийн иргэн Нарантуяа
Монгол Улс хөгжиж байгаа биш мөхөж байна гэж би хардаг. Нуулгүй хэлэхэд миний хүүхэд хулгай хийж шоронд хоригдож байгаа. Хохирлоо барагдуулсан ч одоо ч шоронд байгаа. Гэтэл яагаад оффшорчид жаргалаа эдлээд явж байх ёстой юм. Тэднийг шалгаж, шоронд хийж, хөрөнгийг нь хураах ёстой. Таныг оффшорчидтой тэмцэх тэмцэлд ганцаардаж байгааг бид ажиглаж байгаа. Хоёрдугаарт, Төрийн ордон ариун байх ёстой. Гэтэл бөгс бөөрний асуудал их яригдаж байна. Та иргэдээс УИХ-ыг тараах санал гаргавал дэмжиж ажиллана гэдгээ хэлсэн. Энэ саналыг бид дэмжиж байгаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн иргэн Ж.Адъяасүрэн
Юун түрүүнд ард түмнийхээ үгийг сонсож байгаад баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлсэн талаар ярьж байна. Би зурагтаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж байгааг харсан. Гэвч, дарга голдуу хэдэн хүн л сууж харагдах юм. Яг тэр төслийг нь харж, гар дээрээ тавьсан иргэн байгаа юм уу даа. Мэдээж, Үндсэн хуулийг өөрчилж болох ч өөрчлөхдөө төрийн өндөрлөгүүд зөвшилцөх шаардлагатай юм уу гэж харж байна. Мөн УИХ тарах тухай асуудлыг ямар нэг хуульд оруулж, иргэдэд эрх, мэдэл өгмөөр байна. Тэгэхгүй бол бидэнд сонгохоос өөр эрх алга. Тиймээс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлмээр байгаа юм шүү гэсэн саналаа хэлье. Сүүлийн үед УИХ-ын ирц муу болсон. Нэгийнхээ өмнөөс кноп дарах зэрэг асуудал гарч байна. Иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа учраас таныг дамжуулж өгөхийг хүсэж байна.
Мөн манай улс баялгаараа дэлхийд дээгүүрт орно. Адаглаад нэг хүнд ногдох малын тоогоороо дээгүүр орох байлгүй дээ. Гэтэл гуйлга гуйгаад, гудамжинд сууж байгаа манайх шиг улс алга. Мал, байгалийн баялаг хоёроо зөв зарцуулбал иргэд баян амьдрах боломжтой гэж бодож байна. Хамгийн гол нь зөв бодлого хэрэгтэй. Оюутолгойн гэрээг хийхэд хүртэл Монгол Улсын иргэн бүрт ашигтай гэж байсан ч өнөөдөр ямар ашиг тус гарч байгааг мэдэж байгаа иргэн алга.
Сэлэнгэ аймгийн иргэн Буяндэлгэр
УИХ өнөөдөр чадамжтай байгаа эсэхэд Ерөнхийлөгч дүгнэлт хийж хариулт өгөх ёстой гэж үздэг. Энгийн иргэд ямар нэг асуудалд унавал хууль маш хатуу үйлчилдэг. Гэтэл эрх баригчид ямар нэг асуудалд орооцолдлоо гэхэд байсан газраа байсаар л байна. Энэ шударга ёсонд хэр нийцэх вэ. Хамгийн наад захын жишээ нь 60 тэрбумын хэрэг байгаа шүү.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн иргэн Цэрмаа
Би 57 настайгаасаа эхлээд 77 нас хүртлээ авлигын эсрэг өөрийнхөө хэрээр тэмцэж ирлээ. Энэ бүхний эцэст дүгнэхэд, прокрурорын байгууллага өнөөдөр хоёр үзүүртэй зүү болсон шүү. Шүүхийн байгууллагын цалин нэмэгдсэн ч авлига авахгүй байгаа гэдэгт иргэд итгэхгүй байна. Шүүх, хуулийн байгууллага Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг гэж боддог. Тиймээс Ерөнхийлөгчийг авлигатай тууштай тэмцээсэй гэж захих байна.
Сэлэнгэ аймгийн иргэн Оюунцэцэг
Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулж өгөөч гэж хүсэж байна. Ихэнх арилжааны банк гадаад эзэнтэй, хүү нь өндөр байдаг. Гэтэл монгол хүн бүр өр зээлтэй байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй бид өөрсдөө мэдэж байгаа. Тиймээс нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулах асуудалд анхаарч өгнө үү. Хоёрдугаарт, Монгол цэрэг бүтээн байгуулалт, сумын хөгжил, мал аж ахуйтай холбоотой олон төсөл хөтөлбөрийн талаар ярьж байгааг тань үзэж, сонссон. Гэвч эдгээр ажлыг УИХ чагтлаад байдаг бололтой харагдаж байна. Гэхдээ таны ард түмэн олон чинь байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Ж.Алтантуяа
“Нийгэм, төрийн алба бохирдсон байна. Би АТГ-т эзэн холбогдогчтой, нотолгоотой, бодит хэргийн талаар мэдээлэл өгч байхад орон нутагт салбаргүй, мөнгө төгрөггүй гээд хэцүү л зүйл яриад байна. Бараг цагдаагийн ажлыг би өөрөө хийгэд мэдээлэл өгч байхад АТГ нь тиймэрхүү л хариулт өгч байна лээ. Надаас долоон дор юм.Ерөнхийлөгчийн харьяанд АТГ, Шүүх, прокурор байдаг гэж үздэг. Тиймээс танд АТГ ажлаа хийхгүй байгаа бол татан буулгах хэрэгтэй гэж бодож байгаагаа хэлмээр байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн санал сэтгэгдлийг сонссоны дараа дэлгэрэнгүй хариулт өгч, баримталж буй бодлого шийдвэрээ танилцуулах юм. Төрийн тэргүүн үргэлжлүүлэн Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзана.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
