Өвсөө бэлдээгүй малчдад цэцэрлэгийн багачууд өртэй юу?

2018 оны 02-р сарын 22 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
UYuBlhjwiZacqOVjIlNuc7302306-c7c6-4af5-8523-888c1b96fcf4

Сурагчдаас хандив нэртэй татаас авдгийг зогсооё

Малчны хотонд төлийн дуу цангинадаг их ажлын үе айсуй. Гэвч малчид өнөө л жилийн жилд ярьдаг өвөлжилт хүндэрсэн, өвс тэжээл дутсан, мал зүй бусаар хорогдсон зэрэг түмэн зовлон тоочсоор энэ үетэй золгож байна. Өнгөрсөн сарын байдлаар манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, найман аймгийн 45 суманд зудархуу нөхцөл байдал үүсжээ. Малын зүй бус хорогдлын тоо ч өмнөх жилүүдээс өсөх төлөвтэй.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай байсан тул өвөлжилт хүндэрнэ гэдгийг цаг уурын байгууллагаас нэн эртнээс олон дахин анхааруулж байсан. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрөх бэлтгэлээ сайтар базааж чадалгүй “гал алдсан” хэсэг нь бусдаас өвс тэжээл, нэмнээ, хоол хүнсний тусламж гуйсаар л. Улсын нөөцийн сангаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 8000 тонн өвс үнэгүй тарааж, 6500 тонныг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарж эхэлсэн.

Гэтэл тал үнээр нь өгье гэхэд заавал үнэгүй авна гэх малчид цөөнгүй байна гэх яриа чих дэлслээ. Дээр нь “хөөрхий” малчдад туслах төрөл бүрийн аян орон даяар цэцэрлэг, сургууль, албан газруудад өрнөж эхлэв. Нийслэлийн 31 дүгээр сургууль дунд ангийн сурагчдаас тус бүр нэг кг гурил авчрахыг шаардсан бол олон сургууль нэмнээ хандивлах аян өрнүүлж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хахир өвөл, халуун сэтгэл” нэртэй аян зохион байгуулж, цэцэрлэгийн хүүхэд бүрийг 1000-аас дээш төгрөг хандивлах лүндэн буулгасан байх юм. Аль социализмын үед л ийнхүү сургуулийн сурагчдаас нэмнээ, лаа, шүдэнз зэргээр хандив нэхдэг байсан. Авчраагүй нэгнийг нь самбарын өмнө зогсоож, бэлтгэлээ базааж чадаагүй малчны өмнөөс нүүрийг нь улалзуулдаг байдал өнөөдөр ч өөрчлөгдсөнгүй. Хүүхдүүд малчдад ямар өртэй болоод ийнхүү бусдын өмнө ичгүүртэй байдалд орох ёстой гэж. Өнчин өрөөсөн, өвчин зовлонтой, өлсөж цангасан хүүхдэд ийм, тийм малчин ингэж тэгж тусалжээ гэж нэг ч удаа дуулдаж байсангүй. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, хүүхдийн эрх хаа сайгүй зөрчигдсөөр байхад малчид хэрхэн тусалж, яаж өглөгийн гараа сунгасан бэ гэж амыг нь асуумаар байна. Малчид гэхээр л ядарсан зүдэрсэн улс байдаг юм биш. Малаа жийп машинаар хариулдаг мянгат малчдад нийгмийн хариуцлага гээд хийж, бүтээсэн зүйл үнэндээ алга. Тэгсэн атлаа цэцэрлэгийн балчир үрсээс тусламж нэхэх нь “ариун явдал” юм уу. Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэхдээ энэ нь иргэдээс ийнхүү хандив нэртэй татаас авна гэсэн үг биш байлтай. Өмнө нь малчид мах, сүүгээ улсад тушаадаг үе байсан.

  • Цэцэрлэгийн хүүхдүүдээс 1000-аас дээш төгрөгийн хандив цуглуулах лүндэн буулгажээ.
  • Хүүхдийн эрх зөрчигдсөөр байхад малчид яаж тусалж, өглөгийн гараа хэрхэн сунгасан бэ гэж амыг нь асуумаар байна.
  • Өвөлжилт хүндрэхийг мэдсээр байж зунжин зугаалдаг дарга нарын хариуцлагагүй байдлыг ярихгүй үлдээж боломгүй.

Харин өнөөдөр малынхаа ашиг шимийг малчин нь өөрөө л хүртдэг болоод 30 орчим жил өнгөрч байна. Хэрэв малчид малынхаа ашгийг дангаараа хүртэж байгаа бол эрсдэлээ ч мөн дангаараа үүрэх ёстой. Гэтэл ийнхүү жилийн жилд бусдын нуруун дээр дарамт нэмж, авах ёстой юм шиг аашилдаг бэлэнчлэх сэтгэлгээг халмаар байна. Гэхдээ үүний цаана өвөлжилт хүндэрнэ гэдгийг мэдсээр байж зунжин зугаалж, намаржин найр хэсэж явсан дарга нарын хариуцлагагүй байдлыг ярихгүй үлдээж боломгүй. Малчдаа өвс, хадлангаа ахиухан базааж, отор нүүдлээ сайтар төлөвлөхийг шахаж шаарддаг аймаг, сумын Засаг дарга нүдний гэм болжээ. Дэлгэр цагт өвс хадлангаа бэлдээгүй малчдынхаа өмнөөс гараа тосож, бусдын тусламжид дулдуйддаг нь хэтэрхий олон. Мал сүрэг зуд турханд хорогдож буй нь өөрийнх нь ажлын хариуцлага алдсаных гэдгийг огт ухаардаггүй. Тэгээд ч зудад зутарсан малчдад зориулсан эдгээр тусламж, хандив эзнээ олж очдог эсэх нь ч эргэлзээтэй. Тусламж суманд очлоо гэхэд хэдэн дарга, даамал эсвэл эрх баригч намын гишүүн нөхөд хуваагаад авахыг хэн ч үгүйсгэхгүй. Үүний араас хэн ч нэхэл хатуутай хяналт тавьдаггүй. Үнэндээ малчид цалинтай ажилтныг бодвол төрөөс багагүй хөнгөлөлт эдэлдэг. Өнгөрсөн онд гэхэд малчдын зээлийн хүү 20 гаруй хувь байсныг 10 болгож бууруулсан. Үүний эх үүсвэрт улсын төсвөөс 70 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг.

Мөн 2016 оны байдлаар малчдын дөнгөж 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгал төлдөг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулснаар энэ оны улсын төсөвт 45 тэрбум төгрөг нэмж тусгасан. Манай орны малын тоо, толгой сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 66 саяд хүрээд байгаа. Мянгат малчдын тоо 10 мянгыг давсан бол 2000- аас дээш малтай өрхийн тоо 700-д хүрч нэмэгдсэн. Гэсэн ч малчдын олон нийтээс авч буй хандив, тусламж нь нимгэрсэнгүй. Бусдад тусалдаггүй юмаа гэхэд ядаж өөрсдөө амиа даагаад явах хэмжээнд өвлийн бэлтгэлээ базаадаг болмоор байна, малчид аа. Зуны зугаалгаа хугасалж, өвс, тэжээлээ бэлдмээр байна, дарга нар аа. Тэнд нэг залхуу, залхаг малчны мал идэх өвсгүй байгаад энд суугаа бид ер нь ямар буруутай юм бэ.

Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 56 сэтгэгдэлтэй
  1. Дашханд
     (192.168.8..***)
    2018/02/25 08:21

    Энэ нийтлэлийг хотын цагаахан гартай сэтгүүлч бичжээ гэдэг нь тодорхой байна. Түүнд зөвлөхөд өөрийн мэдэхгүй монгол ахуй амьдралыг мэддэг юм шиг бичих хэрэггүй! Миний сайхан монгол ахуйг чи хэзээ ч ойлгохгүй нь харамсалтай! Мөн дээрээс нь ширхэг шүдэнз авсныг хараагүй!

    (0) (0)
  2. Uka baaska
     (192.168.8..***)
    2018/02/24 19:42

    Malchin bolgon 1000t bish er ni tegeed tsetserlegiin huuhduudiig uvsni mungu beldeed ug gsn malchin negch bhgui ene bol tsever tarhi ugaalt niigemd surug uur amisgal hanhluulsan niitlel bitgii oruulj bai uur ajil olj hii

    (0) (0)
  3. Zochin
     (192.168.8..***)
    2018/02/24 12:37

    Tsetserlegiin huuhdees handiv avahaa boliochee yum yadaraad arga ee chaavaas

    (0) (0)
  4. oogii
     (192.168.8..***)
    2018/02/23 19:13

    Unen.sh dee 9,r surguuli bolomjooroo ogno.uu gsn mortloo 3.s deesh torliin zuil awchir gd.manai 2 huuhed 10000 d awch ogson sh d .baga dund angiin huuhduud shuu.

    (0) (0)
  5. иргэн
     (192.168.8..***)
    2018/02/23 17:16

    малчдад туслах нь зөв гэхдээ үг хэлсэн хүмүүсийг дайралгүй бас бодох юм бий. жишээ нь манай аймагт зуд шүлхий зэрэг тохиолдол удаа дараа гарч хүмүүс хандив цуглуулж өгсөн сайхан ажлууд байгаа гэвч манай малчид бас өөрсдөө хичээх хэрэгтэй төв орон нутагт малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж байхад манай малчид харин малгүй иргэдэд мах, сүү идээ цагаа туслах үйлс хийсэн санаачилснийг мэдэхгүй л юм байна бас цөөн малч ажилсаг малчдыг эс тооцвол ихэнх малчид бүр үнээ малаа ч саахгүй болсон нь харин үнэн юм билээ

    (0) (0)
  6. Иргэн
     (192.168.8..***)
    2018/02/23 16:53

    Ц.Цогзолмаа сайд аа! Монгол улс ингэтлээ доройтсон хэрэг үү??? Малчид ингэтлээ зүдэрсэн үү??? Цэцэрлэгт 3-5, сургуульд 6-18 насны хүүхдүүд хүмүүжиж, сурдгийг та санагтун.

    (0) (0)
    1. Ard tumen
       (192.168.8..***)
      2018/02/23 20:48

      Ene malchid zunjin nair naadam hesej aimag sumdaar hesej arhidadnamar uvs tejeelee beldeegui bj uvul bolhoor zud bolloo hotoo harluullaa gej dandaa olon yum yarihiin bur ulsaas unegui yum avaa surchihsan yadarsan negend mai geed gants tulug ugch chaddaggui archaagui tarhi n hooson humuus ond mend orloo geed bidend hyamd mah ug bilii bitgii malchdiig erhluulj ar ger n zovj bga huuhduudees chihgui tuslamj avaad i

      (0) (0)
  7. Иргэн
     (192.168.8..***)
    2018/02/23 16:46

    Насанд хүрээгүй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг ашиглан эцэг, эхийг нь дарамталж буй нь гэмт хэрэг биш үү. Нийслэлийн боловсролын газрын дарга Гантулга, МУЗН-ийн ЕНБД Болормаа 2-ын баталсан удирдамжинд сайн дурын гэж бичээгүй тул хүчээр хийгдэж байгаа юм. Сургууль, цэцэрлэгт 3, 4 хүүхэд нь явдаг бол хэцүү шүү. Сэтгүүлч маш зөв зүйлийг зоригтой бичжээ.

    (0) (0)
  8. Zochin
     (192.168.8..***)
    2018/02/23 15:05

    Barag lunen bichsen bna.ted nar heni tulu amidrad bga yum.mal ni usvul uursdin ni amidral sain yvna bizdee.saihan tsagt ni hend yu ugdug bileedee.zun namar ni airag tsagaa nair naadam geed ungurudug shuudee.tegeed ter tuslamjin yumnuud ni malchdad uneheer hurdeg yum uu.uund hynalt tavidag hun baidag yum uu.bagin darga nar gej

    (0) (0)
  9. Тэмүжин
     (192.168.8..***)
    2018/02/23 14:11

    Социализмын үед мал төрийн өмч байж улсын эдийн засагт бага ч гэсэн нэмэр болдог байлаа!
    Одоо бол бүгд хувийн өмч! Энэ малчдын хувийн бизнес болсон! Дээрээс нь энэ малчид олонх нь мөнгөтөй баян хүмүүсийн болон улс төрчдийн малыг малладаг! Тэд төрөөс малчдаа лоббидож элдэв хангалт, хөнгөлөлтийг малчдадаа үзүүлж байдаг. Одоо бүр цэцэрлэгийн хүүхдүүдийг хөдөлгөж яав ч болохгүй! Хичнээн малчид баячуудын мал маллаж явааг сэтгүүлчид ил болгох хэрэгтэй!

    (0) (0)
  10. Irgen
     (192.168.8..***)
    2018/02/23 13:45

    Za tuslamj ene ter hodoo nutgaar ochdog ch ugui guidag ch ugui bh oorsdoo l chadah chadahaaraa belddeg tiim bhd yasan gj oorsdiin hols huchee gargaj osgoj bga maliinhaa ur shimiig hen ch bish humuust hyamdruulj ogoh estoi yum

    (0) (0)
  11. Haliun
     (192.168.8..***)
    2018/02/23 13:43

    Шууд нэг талыг ярьж ингэж болохгүй. Нэг нэгэндээ туслах сэтгэлийг боловсрол нь олгож чадахгүй байхад иймэрхүү аян өрнүүлж байх хэрэгтэй гол нь зөв тайлбарлаж, танилцуулах. Би бол хүүхэддээ өгөөд л явуулна.

    (0) (0)
  12. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 13:19

    Би Завханийх манай аймагт жил бүр цагаан зудын байдалтай. 1м-ээс илүү цастай өвөлжилт эрс хүндэрсэн аймаг сумдын тоонд байдаг. Малын зүй бус хорогдол гарахыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч малчдыг идэх хоол, ариун цэврийн цаас гуйж байхыг үзээчгүй, сонсоочгүй юм байна. Өмнөх жилүүдэд ч хандив тусламж гэж өчнөөн л яригддаг байсан гэвч Та бүгдийг хандивласан зүйлсээс ширхэг шүдэнз, атга будаа ч малчдын гар дээр ирсэн байхыг харсангүй. Хэрэв тийм л өгөх гээд байдаг юм бол тэр шат дамжлагаар явдаг байдлаа халж өөрийн гар биеээр өгдөг болох хэрэгтэй. Эсвэл иймэрхүү зам зуурын хэдэн нөхдийг халаасыг нь ард түмний ариун сэтгэлийг хандиваар дүүргэдэг явдлыг нэг мөр зогсоох хэрэгтэй. Өгсөн нэртэй нэг хэсэг, авсан нэртэй хэсэг малчид л байдаг эцсийн эцэст аль2 талдаа зардал чирэгдэл бөөн юм болж юу юучгүй дундын хэсэг нөхдүүд л баяжаад өнгөрдөг.

    (0) (0)
  13. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 13:19

    малчид хадлан тэжээлээ бүхий л боломжоороо бэлдсэн. Гандуу байсан болхоор зарим газарт бэлчээрийн болон хадлангийн өвс муу ургасан. Тэглээ ч малчид бид хэцүүдлээ гээд болохоо байлаа гээд тусламж хэнээс хүсээгүй бараг ч хүсдэггүй ш дээ. Мөн та нарын энэ хандив тусламж гээд өвс тэжээл чинь үнэгүй сайхан малчдад хотонд нь очдог гэж бодож байнуу. Сум бараадуулаал буулгаад орхичихно. 1боодол өвс дор хаяж 5000аасс дээш үнэтэй. Бас болоогүй малчдад квот тогтооно. Сайндаал 10 боодол тэжээл ч мөн адил үнэтэй за тэгээд зудтай хадлан тэжээлийн нөөц дууссан газруудад бол үнэ гэж тэнгэрт ниссэн юм болдог шүү. тэгээд болоогүй хөр цас өвлийн хүйтэнд бүл завгүй хүмүүс морь тэмээ гайгүй сайн тэрэг техниктэй хүмүүс нь ажилаа алдаж байж нөгөөх жаахан юмаа очиж авна гээл асуудал ихтэй байдаг шүү. Гэвч өгж байгаа хүмүүсийг шүүмлэх аргагүй нэгнээ гэсэн халуун сэтгэлтэй хүмүүс олон бий гэвч замд нь дарга цэрэг нар нь шат дамжлага бүртээ ашиг харсаар аль2 талдаа бухимдалтай үлдэх юм даа.

    (0) (0)
  14. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 12:54

    Нэг амьдрал ойлгохгүй эргүү сэтгүүлчийн уурандаа бичсэн нийтлэл хичнээн хүнийг бухимдуулж хичнээн хүүхдийг өр ширний бодолд оруулж байна даа.. Тал талын амьдрал мэддэг ухаантай чанартай сэтгүүлч нарбг ажилд авмаар юм. Иймэрхүү тэнэг нэгийг буруушаасан сэтгүүлч гэж юу байхав

    (0) (0)
    1. Anonymous
       (192.168.8..***)
      2018/02/23 13:17

      Хаа хамаагүй хэдэн хувийн малынхаа өвс тэжээлийг тэр малыг маллаж байгаа хүмүүс өөрсдөө бэлдэх хэрэгтэй.Хүүхдүүдэд ямар хамаатай юм бэ.Малчидад ч гэсэн хүүхдийн сургууль цэцэрлэг дутмаг хүрэлцээгүй байгаа нь огтхон ч хамаагүй байдаг шд.
      Ер нь өөрсдөө халуун зунаар архидаад наадамдаад даалуудаад л өнгөрөөдөг шдээ

      (0) (0)
    2. зочин
       (192.168.8..***)
      2018/02/23 17:31

      харин зөв л бичсэн байна чи харин хүний мууд дуртай гаруу үгүй юу юм л бол хүний ажил амьдралд гар дүрэх санаа өврөлсөн өөдгүй хүмүүс олширч дээ

      (0) (0)
  15. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 12:24

    Тэгж жаргаад байгаа юм шиг байвал мал маллаач..!!!
    Өвс сэрээдэж ч чадахгүй хэвтэж байж өр шир бодоод сурчихдаг лут хүмүүс юм… Амнаасаа урд гараа хөдөлгөөд сурчих..!!! Миний бодлоор малаа зарж хотруу нүүдэллэдэг их нүүдлийг зогсоохын тулд малчидыг жоохон дэмжээд өгөх хэрэгтэй.. Бага байхад өөрсдөө хуучин хувцасаараа нэмнээ оёж ирдэг л байлаа. Сэтгүүлчид ер нь жоохон бодолтой ухаантай хүн байхгүй бол нэг л тэнэг хүний бичвэр шиг л байна..!!! Хотынхон бид л харин тийм бэлэнчлэх сэтгэлгээг хамгийн их мэддэг байх шүү. Хөдөө байж үзээгүй хүн хөдөөний талаар бичих гэхээр нэг иймэрхүү хүний дургүй хүргэсэн юм бичих юм…!!!! Монгол гэж цээжээ дэлдэхдээ хэл, хил, мал 3тайгаа хэн баян энэ тэр гэж хашгиравдаа чи..!!

    (0) (0)
    1. Anonymous
       (192.168.8..***)
      2018/02/24 07:03

      Bitgii tenegteed bai malchid tgd hotiinhond hyamd mahaa zaraach teguul

      (0) (0)
  16. Srnai
     (192.168.8..***)
    2018/02/23 11:23

    uursduu heden zuugaar ni arhidaad ywj bhaar malchinii amidral ymar bdgiig 1 udaa ch gsen ochood ajillaad vzwel ta nar dotor mal mallah hvn oldohgvi dee tegeed ch ter tuslamj chin malchdad ireed ch bdaggvi yum hiih yumaa olj ydsan tenegvvd

    (0) (0)
  17. Sara
     (192.168.8..***)
    2018/02/23 11:12

    Ern odoo maliin too l yridag bolhoos maliin chanart anhaardag yumu.maliinhaa toog bagasgamaar yum.gazar nutag bolhoo blaa.ovsgui haltsgai bolson nutguud ochnoon bolchloo.ene olon chanargui ih too tolgoi yrisan malchdaas ih bolj bn.neeh olon maltai.tgd terneesee idej chchadahgui.omsoj zuuj chadahgui.baaj sheej ch chadahgui bh n holgui maliinhaa bool n bolj amidardag.tgd l otorloj bn gd hamag gaigui ovstoi gazar nutgaa talhlaad odoo tsaashdaa ulam l ovs hovordono.maliin toog bish chanartaa anhaaraasai ene malchid

    (0) (0)
  18. зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 11:07

    ӨГХӨӨ Л БОЛЬЧООЧ ДЭЭ УТААТАА ХОТДОО ХОРДООД БОХИРЫН ҮНЭРТЭЭ МАНСУУРААД БАЙЖ БАЙХДАА ТААРСАН ХОГИЙН ЮМНУУД, ХОТЫНХОО ЯДУУСТАА САЙН ТУСЛААРАЙ

    (0) (0)
    1. Anonymous
       (192.168.8..***)
      2018/02/24 16:56

      Мал хувийн өмч. Чиний мал чиний л хөрөнгө. Чиний малын сүүг өөр хүмүүс үнэгүй авч хэрэглэдэг үү, малын чинь махыг үнэгүй авдаг уу, арьс үс ноос ноолуур хөөвөр бүгд л чиний өөрийн өмч хөрөнгө мөн биз дээ. Хувийн хөрөнгөө зарж үрнэ үү хагалаад иднэ үү чиний өөрийн л хэрэг шд. Чиний мал үхнэ үү хулгай аваад явна уу чиний өөрийн л хохь биз дээ. Миний машины толийг хулгайлчвал би өөрөө л шатаад хохироод үлддэг биз дээ. Хувь хүний хөрөнгийг улс хамгаалж хохиролгүй болгох ёстой юм бол бүгдэд нь адил ханд л даа. Зөгий тэжээдэг .. Ттахиа галуу гахайны ферм болон бүх хувийн хэвшил , бүгдэд ижил ханд л даа. Хүн бүр тэгш эрхтэй , малчид арай илүү эрхтэй гэж үндсэн хуульд заагаагүй л байлтай.

      (0) (0)
  19. Үнэн
     (192.168.8..***)
    2018/02/23 10:55

    Энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч бодит байдлыг нүдээр очиж харсан юм уу. Миний мэдэхийн хэдэн малчид бусдаас тусламж гуйгаагүй. Хамаг мөнгөөрөө өвс хадлангаа бэлдсэн. Хичнээн машин өвс, хивэг бэлтгээд ч халуун намраар цас дарсан идэх өвсгүй газар байгаа малын энэ олон хоногийн идшийг бэлдэж гүйцэхгүй. Дээр нь дүн өвлийн ид хүйтний олон сар өдрийг арай ядан туулж байгаа мал хүнгүй л яалт ч үгүй ядарч, эцэж турж байгаа. Одоо өвс, тэжээл нь дуусаад малчны зээлээ аваад ч болов өвс, хивгээ авна гээд явж байсан олон малчдыг мэдэхийн байна. Тэдэнд хэцүү байсан ч бусдаас тусламж гуйгаагүй. Манай малчдын нийтлэг даруу төрх бусдаас тусламж гуйхгүй, өөрсдөө л амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө эрвийх, дэрвийхээрээ л хөдөлж байгаа. Энэ бүхэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болохоос малчдын буруу биш. Мах, сүүний үнэ өндөр байдаг нь ченжүүдийн буруу болохоос малчдын буруу биш. Та нар өөрсдөө малчдын хотноос нь очиж авах юм бол их хямдхан бараг үнэгүй олж авна шүү. Тэр төрөөс үнэгүй тараагаад байгаа өвс эзэндээ очоогүй. Зудтай газрын малчдад үнэгүй өвс тараасныг нь би л лав мэдэхгүй юм байна. Бодит байдал ямар байгааг ойлгож мэдсэн хэн нэг халуун сэтгэлтэн тусламжын аян өрнүүлсэн байлгүй дээ. Та туслахгүй байж болно. Хандив гэдэг сэтгэлийнх байдгын

    (0) (0)
    1. Sara
       (192.168.8..***)
      2018/02/23 11:16

      Ene bdal yunaas uudelteig bodsonuu.maliin chanart bish zovhon too tolgoi yrisan malchid oorsdoo buruutai.chanargui ochnoon mal mallaad deerees n hamag gazar nutag talhlaad duusjiin.ter olon maliin ovs tejeel beldej chadku bga n henii buruu yum.

      (0) (0)
    2. Зочин
       (192.168.8..***)
      2018/02/23 13:22

      Тоо Би Завханийх манай аймагт жил бүр цагаан зудын байдалтай. 1м-ээс илүү цастай өвөлжилт эрс хүндэрсэн аймаг сумдын тоонд байдаг. Малын зүй бус хорогдол гарахыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч малчдыг идэх хоол, ариун цэврийн цаас гуйж байхыг үзээчгүй, сонсоочгүй юм байна. Өмнөх жилүүдэд ч хандив тусламж гэж өчнөөн л яригддаг байсан гэвч Та бүгдийг хандивласан зүйлсээс ширхэг шүдэнз, атга будаа ч малчдын гар дээр ирсэн байхыг харсангүй. Хэрэв тийм л өгөх гээд байдаг юм бол тэр шат дамжлагаар явдаг байдлаа халж өөрийн гар биеээр өгдөг болох хэрэгтэй. Эсвэл иймэрхүү зам зуурын хэдэн нөхдийг халаасыг нь ард түмний ариун сэтгэлийг хандиваар дүүргэдэг явдлыг нэг мөр зогсоох хэрэгтэй. Өгсөн нэртэй нэг хэсэг, авсан нэртэй хэсэг малчид л байдаг эцсийн эцэст аль2 талдаа зардал чирэгдэл бөөн юм болж юу юучгүй дундын хэсэг нөхдүүд л баяжаад өнгөрдөг.

      (0) (0)
  20. Zochin
     (192.168.8..***)
    2018/02/23 09:53

    Unen sh dee. Suu saali elbeg tsagaaraa yadaj 1 kg aaruul beldeed xotiin tsetserlegt xurguulchix ch setgelgui l uls shuu dee

    (0) (0)
  21. tserendash
     (192.168.8..***)
    2018/02/23 09:40

    1g hvnees asar ih yum shaardaj bga bishdee saihan setegleer oghon ogood ogohgvin bolchwol bolooshde

    (0) (0)
  22. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/23 09:40

    1g hvnees asar ih yum shaardaj bga bishdee saihan setegleer oghon ogood ogohgvin bolchwol bolooshde

    (0) (0)
  23. Baysuk
     (192.168.8..***)
    2018/02/23 08:14

    Vnen sh de xuviin mala usguj baij albatai ym shig xandiv nexne maxa zarax boloxor undur vnetei ugnu sotsilizmiin ve shig svvge tusha maxaa ug tegvel xen ch tuslana

    (0) (0)
  24. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/23 06:46

    Яг бодож явдаг зүйл бичжээ нээрээ эргүүлээд малчид бидэнд юу өгдөг билээ ядаж цэцэрлэг сургуулийг сүүгээр ч болов хангадаг бол үг хэлгүй өгөхөд гомдох зүйлгүй

    (0) (0)
  25. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/23 06:17

    Unen shuu unen

    (0) (0)
  26. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/23 02:38

    mahnii uniig chenjuud nemdeg l gd bdg. heden zuun km yvaad hotond n ochihod zah deer baigaatai adilhan uneer l zardag ym bn lee shd. bugd yamaa tejeegeed saihan baisan nogoon taliig shoroo shuursan gazar bolgoj hayaad, er n l muuhai bolson bnlede.

    (0) (0)
  27. Somo
     (192.168.8..***)
    2018/02/23 01:05

    Tiishdee tegeel suu tsagaan ideegee erguuleed bid nart aimaar unetei zaraad l. Aaruul n gurtai airag n ustai. Duuliidee naidaj sohor gej.

    (0) (0)
    1. Somo
       (192.168.8..***)
      2018/02/23 01:06

      Aaruul n guriltai

      (0) (0)
  28. Зочин
     (192.168.8..***)
    2018/02/23 00:37

    Мал уул нь хувийн өмч шүү дээ. Ус нь үнэгүй, өвс нь үнэгүй, бэлчээр нь үнэгүй тэтгэвэрт эрт гарна гээд мөн их хөнгөлөлт байна аа эд нар. Төрийн албан хаагчдын нэг өдрийн цалин гээд аваад явчихна тэгсэн хэрнээ зун нь бид нарт аяга айраг хөнгөлөлттэй өгдөг билүү. 66 сая малтай мөртлөө цагаан идээ мах нь тэнгэрт хадчихсан. Мянгат малчин гээд майхан нэртэй гэтэл тэр олон мал чинь бэлчээр тахлаад хөрсгүй болж байгаа ургамал ногооны гарц бага байгаагийн нэг шалтгаан шүү. Яая даа түмэн олон минь

    (0) (0)
    1. з
       (192.168.8..***)
      2018/02/23 13:23

      малчдын амьдралыг тийм сайхан гээд байвал тэгээд мал маллаач чадал нь хүрэхгүй байж том амлаад

      (0) (0)
    2. зочин
       (192.168.8..***)
      2018/02/23 17:23

      татвар өгөхгүй арьс ,ноос ноолуураа захын үнээр зарчихаад дээр нь урамшуулал гэж зүгээр мөнгө авна өөрсдийн сайнд цөөнх нь төрийн ивээлд ихэнх нь сайн яваа юм даа хө

      (0) (0)
  29. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 23:48

    Ogson deer ee mal ygyi bol xotod orj ireed nogoo OPK n toog l nemne

    (0) (0)
  30. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 23:34

    Үнэнийг бичсэн байна, төрийн албан хаагч нараас ч гэсэн 1 өдрийн цалин гэж татдаг, зун малчидаас төрийн албан хаагчид малаа таван төгрөг татаад өгчих гэвэл маа шүү дээ, энэ нийтлэлийг бичсэн хүнд маш их баярлалаа гоё бичжээ

    (0) (0)
  31. оогий
     (192.168.8..***)
    2018/02/22 23:19

    яагаад ийм эх сурвалж байхгүй нийтлэл бичдэг юм бэ
    Хэн бидэнд туслаад байхаач гэж гуйсан юм.

    (0) (0)
  32. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 21:15

    81р цэцэрлэг л лав лаа шүдэнз бээлий гурил будаа хураасан. Улаанбаатар нь утаатай гэсэн хүүхдүүд нь хордож байгаа тэдэнд туслах аян гэж зохиовол тэд юу өгөх бол….

    (0) (0)
  33. In
     (192.168.8..***)
    2018/02/22 20:04

    Hudlaa unen medeelel tawixaa bolimoor yum xezee neex tegeed tuslam guigaad bgan bor zurxeeree l ywj bga shdee xaana ter tuslamj ochood bgan xudlaa gutsaad bai

    (0) (0)
    1. Vnen vg l xlne
       (192.168.8..***)
      2018/02/22 22:59

      Awdag l bzde xodoo oron nutagixanaas awsaarl bga chini oir dotnixon surguli tsetserlegt bdaggvim bn te gtel degvr idej uuj bga darga naraas ygd awch bldoggvi ymu xoorxi xvxedvd

      (0) (0)
    2. Anonymous
       (192.168.8..***)
      2018/02/23 06:15

      Hereb uneheer malchdiin Gary tuslamj ochdoggui bol hel am hiih heregtei say say surguuli tsetserlegees absan terch buu hel manai huuhduud 2 2 iig abchir gesen geed Nehej bj 2 boodol laa 2boodol shudenz bas huurhun suu absan

      (0) (0)
    3. Anonymous
       (192.168.8..***)
      2018/02/23 08:44

      Uchigdurhun huugiin maani tsetserleg laa shudenz avchir ged avaad l yavsan, tsetserleguudiin FB page-g harj bhad tegj handiv, ingej tuslamj tsugluullaa gedl shiree duuren yum urchihsun zurgaa tavisan l bsan, ter ih laa shudenj beelii nemneeg tsetserlegiin erhlegch l huvidaa avdgui l bltai, malchdad ugdug l blgui dee

      (0) (0)
  34. Улаанбаатар
     (192.168.8..***)
    2018/02/22 19:02

    kg aaruul mah ymar untei bna hunii umnuus mal mallaj bgaa bish muusain zalhuu novshnuud surguuli tsetserlegiin huuhdees ynz buriin ym nehej avhaa bolimoor ym yasan gj ed nart ovos tejeel unegui ugdug bnaa

    (0) (0)
  35. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 17:56

    Татвар төлөхгүй.эрт тэтгэвэрт гарна.тусламж авна.бараг тэжээвэр амьтад.

    (0) (0)
  36. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 16:52

    Нэг санал бна. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд мах, сүү , цагаан идээгээр тусалсан, хандивласан малчид, бас буяны үйлсэд тусалдаг малчидад тусламж үзүүлж байя

    (0) (0)
    1. аагий
       (192.168.8..***)
      2018/02/22 17:46

      яг зөв…..

      (0) (0)
    2. B
       (192.168.8..***)
      2018/02/23 08:44

      Tiim shu

      (0) (0)
    3. зочин
       (192.168.8..***)
      2018/02/23 17:26

      тиим малчин байна уу ээдээ цөөхөн дөө

      (0) (0)
  37. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 16:47

    Шанага сүү, хэдэн ааруулаа их юманд боддог нөхдүүд дээ уг нь. Бид тэдэнд ямар өртэй юу. Малчидын амьжиргаа , хийх ажил нь мал маллах биздээ. Яс юманд дээр хоногийн хоолоо яаая гэж бгаа ядарсан хүмүүс хотоор дүүрэн л бна

    (0) (0)
  38. Zochin
     (192.168.8..***)
    2018/02/22 15:48

    Ene malchid oorsdoo ajilaa hiigeesei bidend unegui mah ogdoggutei adil oorsdinhoo hoolig heneer belduuleh geed baigaa ym zalhuu nair naadam nargian tsengeenee hoish tavij hadlan tejeelee oorsdoo beldeesei de gutamshig. !!!!!!!!

    (0) (0)
  39. Anonymous
     (192.168.8..***)
    2018/02/22 15:44

    Үнэхээр үнэн хэлжээ. Малчид ядаж цагаан сараар мах сүүгээ хямдруулдаг билүү? Тусламж аваад талархдаг билүү? Өвөрмонголчуудад өвсөө хадуулаад ачуулаад гаргадаг. Өвөл зунгүй морь уралдуулдаг байж өвсөө хадах хүмүүсээ энэ олон ажилгүй залуучууд байгаад ашиглаж чадахгүй, зохион байгуулах чадваргүй засаг дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй.

    (0) (0)
  40. on
     (192.168.8..***)
    2018/02/22 15:18

    unen unen

    (0) (0)