Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гэнэтийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс хийж байна.
“Хариуцлага үр дүн”-гийн жилийн хүрээнд 2018 оны ээлжит гэнэтийн шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхэлж байна. Төрийн албаны зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шалгалтын хэсгүүд аймаг дах Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна.
Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх арга хэмжээг шуурхай удирдлагаар ханган ажиллажээ.
Хууль тогтоомж болон албан тушаалын чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд эргэн орохгүйгээр халах тухай Төрийн албаны тухай хуулинд заасан байдаг. Орон нутагт ажиллаж байгаа Ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
