500 мянган тун шүлхийн вакциныг гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа аймгууд руу яаралтай хүргүүллээ
Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ, Сайншанд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт, Адаацаг, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Төв аймгийн Баянцагаан, Эрдэнэсант, Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон, Эрдэнэцагаан, Наран, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Дорнод аймгийн Чулуунхороот сум зэрэг 9 аймгийн 19 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 2018 он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамрууллаа.
.jpg)
Засгийн газрын 2018.01.24-ний өдрийн 29 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвтэй 2,0 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. ОХУ-аас 2018 онд 7,1 сая тун вакциныг арилжааны шугамаар авахаас эхний ээлжийн 500 мянган тунг ийнхүү хүлээн авсан. Эхний ээлжийн 500,0 мянган тун вакциныг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, зориулалтын тээврийн хэрэгслээр яаралтай вакцин шаардлагатай байгаа Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж эхэллээ. Үлдэгдэл вакциныг 4-р сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилан хүргүүлэх юм.
Энэ жилээс эхлэн өвлийн хүйтэнд вакцин тарьдаг байдлыг зогсоож цаашдаа мал эмнэлгийн халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, тарилгын ажлыг 4-10-р сарын хугацаанд бүрэн хийж дуусгахаар ХХААХҮЯ-наас ажлын төлөвлөгөө гарган мэргэжлийн байгууллагад чиглэл өгч ажиллаж байна.
.jpg)
Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан төв зам дагуу нийслэлд Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх 4-р зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, ДарханУул аймгийн Хонгор суманд тус тус 5 сарын 1 хүртэл цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэгүүдийг ажиллуулж эхэллээ,

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
