Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн харъяа эрүүл мэнд, боловсролын байгуулагуудад агаар шүүгчийг суурьлуулах ажил хийгдэж байгаа билээ. Ингэхдээ агаарын бохирдлын голомт буюу хамгийн их агаарын бохирдолтой бүсд байрлах эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр агаар шүүгчийг байрлуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтдээ 5200 ширхэг агаар шүүгч тарааж байгаа. Үүний 15 ширхэгийг өнөөдөр Арьс судлалын үндэсний төвд НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун хүлээлгэж өглөө.
Арьсны өвчин судлалын үндэсний төв нь 100 айлд байрладаг. Эмнэлгийн коридор, ойр орчимд утааны хэмжээ, агаарын бохирдол маш их гэдгийг эмч болон эмчлүүлэгчид хэлж байлаа. АӨҮСТ нь НИТХ-ийн МАН-ын бүлгийн даргад эмнэлгийн нөхцөл байдлын талаар тайлан явуулж, хүсэлт тавьсныг хүлээн авснаар тус эмнэлэг өнөөдөр 15 ширхэг агаар шүүгчтэй болж байгаа нь энэ юм. Агаар шүүгч байрлуулснаар арьсны өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэх иргэдийн өвчний сэдрэл 30 орчим хувиар буурна гэсэн тооцоо гарсан байна. Цаашид НИТХ-аас Нийслэлийн орон сууцны дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг баталж агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцжуулах ажлүүд хийгдэнэ.
Арьсны өвчин судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэж өглөө
2018 оны 02-р сарын 26 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
