Өнөөдөр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг Нийслэлийн Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Швейцарын хөгжлийн агентлаг, Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэ үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр:
Манай дүүрэг нийслэлдээ анх удаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж ашиглалтад оруулж байна. Залуучуудаа дэмжиж ажиллах нь бидний гол зорилгын нэг. Загвар төвийн хувьд олон улсын стандартын шаардлага хангасан ийм төв байгаа.
Тус төвийн оролцоотойгоор залуучууд өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм.
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:
“Загвар төвийн хувьд 15-34 насны залуучуудыг илүү хамруулж ажиллах бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой болж байгаа. Үүнээс гадна гарааны бизнес эрхлэх сонирхолтой байгаа залууст мөн загвар төвөөс чиглүүлэг өгч, дүүргээс Хөдөлмөрийн хэлтсээс тэднийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд Төслөөс нийт 31 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Загвар төвд залуучууд маань өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг олж авахаас гадна өөрийнхөө үеийн залуустай харилцах, тэднээс мөн туршлага судлах боломжтой.” хэмээлээ
Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.yepp.mn сайтаар зочлон авах боломжтой.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
