Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөч ээ,хэнэггүй жолооч нар аа

2018 оны 02-р сарын 26 өдөр, 17 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zamiin hudulguun

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 24,25-нд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын 414 дуудлага бүртгэгдсэнээс ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн бол орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарчээ.  Зам тээврийн осол гаргаад хэргийн  газрыг орхин явсан 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилснаар  илрүүлсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг шалгаж байна. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.

-Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастын замд  Pruis маркийн автомашин Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 4 хүн гэмтсэн.

             -Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын ам гэх газар асфальтан замд Mark-2 маркийн автомашин  онхолдож зорчигч Ш-ийн  амь нас хохирсон хэргийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Өнгөрсөн 2017 онд цагдаагийн байгууллагын хэмжээнд 192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл  байна.  Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас  507 хүний амь нас хохирч, 1258  хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирснаас 83.2  хувийг  нь нөхөн төлүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх