Баянгол дүүрэг эрүүл дүүрэг хөтөлбөрийнхөө хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлж, дүүргийн иргэдээ хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн билээ.
Энэ удаа бид Баянгол дүүргийн иргэдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж эхлээд буй “Индранил” шүдний шинэ эмнэлгийг танилцуулж байна.
Тус эмнэлэг нь 7 хоногийн 7 өдөр 24 цагаар тасралтгүй ажилладаг болоод шүдний үзлэгийг үнэгүй хийдгээрээ онцлогтой.
Улаанбаатар хотын хэмжээнд орой ажилладаг шүдний эмнэлгүүд байдаг ч яг бүтэн 24 цагаар, шөнө хонож ажилладаг шүдний эмнэлэг байдаггүйг анзааран судалж эхэлсэн. Ялангуяа ойр тойрны хүмүүс шөнө шүд өвдөөд нойргүй хонолоо, эмнэлэг хайгаад олдсонгүй, гэрээр яаж өвчин намдаах вэ гэх мэтээр ярихыг байнга сонсдог байлаа хэмээн тус эмнэлгийн захирал Б.Жаргалмаа хэлж байлаа. Түүнтэй эмнэлгийнх онцлог давуу талын талаар цөөн хором ярилцлаа.
Б.Жаргалан: Нэгдүгээрт, цагийн хуваарийг хэлэх ёстой. Хотын хэмжээнд хонож ажилладаг 24 цагийн шүдний эмнэлэг гэдгээрээ манайх их онцлог. Орой 24 цаг хүртэл ажилладаг эмнэлгүүд байдаг ч манайх шиг жижүүрлэн хонож ажилладаг эмнэлэг одоогоор хараахан байхгүй байна. Хонож ажиллаж байгаагийн учир нь шүдний өвчний үед яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилготой.
Хоёрдугаарт, манай эмнэлэгт шүдний үзлэг, оношилгоо, зөвлөгөө багцаараа үнэгүй. Манай иргэдийн дунд шүд, амны хөндийн эрүүл мэнд тааруу, шүдний оношилгоо эмчилгээ үнэтэй байдаг гэсэн ойлголтоос үүдэн тоохгүй явсаар шүдээ улам муутгадаг хандлага нэлээд байдаг. Иргэд шүдээ заавал өвдсөн хойно биш өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд талаасаа ч, эдийн засгийн талаасаа ч тэр маш их хэмнэлттэй тул бид нийгэмдээ илүү хариуцлагатай, ээлтэй байхыг хүссэн юм. Бусад эмчилгээний үнийн хувьд мөн харьцангуй дундаждаа орно. Бид боломжийн үнээр чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Эмчилгээ бол яг л стандартын дагуу явагдана. Шүдний эмнэлгийн хамгийн чухал хэсэг болох ариутгал, халдвар хамгааллаа бид онцгой анхаарч ажилладаг.
Гуравдугаарт, бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байлгах талаар хичээнгүйлэн ажилладаг. Манайхаар үйлчлүүлж буй бүх хүн эмчилгээ хийлгэнгээ намуухан аяз сонсож, хүүхдээ дагуулж ирсэн бол тоглоомын хэсэгт тоглуулаад, халуун кофе, цай ууж сэтгүүл гарчиглангаа интернетээр аялан дуртай телевизийн сериалаа үзэх болох зэргээр аль болох тухтай байлгах гэж чармайж байна.
Сүүлийн үед кофе, коланы хэрэглээ ихээр нэмэгдсэн нь хүмүүсийн шүдэнд муугаар нөлөөлж байна. Кофе бол шүдэнд өнгөр тогтоодгоороо тамхитай л адил. Кола харин шүдний зузаан пааланг хэврэгшүүлж, муутгадаг. Уг нь хүний шүд өдөрт 5 удаа хоол идэхэд өөрийгөө хамгаалах хэмжээнд байдаг ч байн байн юм идээд байвал хамгаалж чадахаа болино. Ялангуяа хүүхдүүд байнга л идэж байдаг болсон тул шүд хорхойтох хандлага улам ихэссэн. Тэгэхээр юм идэж уучихаад амаа шингэн зүйлээр сайн зайлж байх нь чухал. Мөн оройны угаалт тун чухал.
Мөн сүүлийн үед хүүхдүүдэд зажлууртай хоол өгөх нь эрс багассанаас нь зажлуурын булчин хөгжихгүй, үүнээс үүдэн шинэ шүд ургахдаа наана цаана ургах гажиг ихсэж, шүдний аппарат зүүх хүмүүсийн тоо олширч байна. Тиймээс аль болох зажлууртай хоол хүүхдүүддээ өгч байгаарай.
Баянгол дүүргийн иргэн та “Индранил” шүдний эмнэлгээр 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дахин дуулгахад таатай байна.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
