Цахим орчноор дамжуулан иргэдийн мөнгийг залилах тохиолдол их гарч байгааг ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэгчид анхааруулсаар байгаа. Гэвч сүүлийн үед цахимаар залилагчдын арга улам нарийсч байна. Бусдын мөнгийг авахын тулд тухайн иргэний хувийн имэйл, гар утас, эсвэл шуудангийн хаяг руу нь “Сугалаанд аз таарлаа, бэлэн мөнгө хожлоо, өв залгамжилсан хөрөнгөнөөсөө хувь хүртээж бэлэн мөнгө өгөх гэж байна” гэх ч юм уу, “урьдчилгаа болгон иргэн танд чек илгээж байна, үлдсэнийг нь авахын тулд та татвар, шимтгэл, шуудангийн зардал төлөх ёстой” зэргээр тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэхийг хүсдэг гэнэ. Хил хязгаар, нас хүйсээс үл хамааран энэ төрлийн гэмт хэрэг “хөгжиж” байна. Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Цогтсайханы ярьж буйгаар, “Иргэд бодит амьдрал дээр сугалаанд оролцоогүй мөртлөө хонжвор таарлаа гэхэд итгэчихдэг. Ямар нэг сугалаанд оролцож, хонжвор таарсан л бол олон нийтэд мэдээлэхгүйгээр иргэдэд хэзээ ч шагнал өгөхгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өв залгамжлалын хөрөнгийг хуульч, өмгөөлөгчгүйгээр хэзээ ч хэн нэгэнд өгдөггүй. Манай улсын нэгэн иргэнийг Франц улсын иргэн Сatherine гэх нэрээр залилсан. Тэрээр Morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн хоёр хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10.000-900.000 еврогийн зээл олгоно гэж итгүүлсэн. Ингээд зээлийн төлбөр гэж 28.000 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа. Хариуцлагатай компани, бизнесмэн хэзээ ч танихгүй хүний бизнесийг санхүүжүүлэхээр мөнгө санал болгодоггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна”.
Манай иргэд “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөнө” гэсэн мэдээллийн дагуу сайтад бүртгүүлэн их хэмжээний мөнгөө залилуулсан хэрэг гарсан. Олон улсад “419 залилан”, “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн захидал” гэж нэршсэн цахим шууданг гадаадын иргэд ашиглан залилан хийсээр байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2015 онд 7 иргэн, аж ахуйн нэгж хохирсон бол 2016 онд 4, өнгөрсөн онд 9 болж өссөн. Манай улсын иргэдэд нийт 800.134 ам.доллар, 20.700 евро, 100 сая төгрөгийн хохирол учиржээ. Хохирсон иргэд залилагч этгээдийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, зүс царайгаа харалцаагүй, уулзаагүй хэрнээ арганд нь орчихдог байна. Цагдаагийн байгууллага мөнгө залилан авсан этгээдийг Интерполын шугамаар тогтоож, холбогдох мэдээллийг авахад хуурамч нэр, хаяг, имэйл, утасны дугаар, дансны дугаар зэргийг зөвхөн ганцхан удаа л ашигласан байдаг. Мөн дэлхийд танигдсан алдар цуутай хүмүүс, улс төрч, Ерөнхийлөгч, компаниудын нэрийг ашигладаг, фотошопоор эвлүүлсэн хуурамч зураг ашигладаг. Тиймээс иргэдийг гар утас болон цахим хаягаа сэрэмжтэй ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхааруул,аливаад ухаалаг хандахыг зөвлөж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
