Олон ястны өлгий Ховд нутгийн Хар ус нууранд 2018 оны 2-р сарын 24-25-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 18 мянга гаруй зочин гийчин хүрэлцэн иржээ.
Байгаль орчноо хайрлан хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой наадмын түүх ингэж эхэлжээ.
Дэлхий дээр долоон зүйлийн хотон шувуу байдгаас Монголд борцгор хотон л байдаг ажээ. Усны шувууд дотроос хамгийн том, “Улаан ном”-д орсон нэн ховор гэдгээс нь илүү 50 см шахуу урт хошуугаар нь хүмүүс сайн мэдэх байх. Хотон шувууны хошуугаар уяачид хурдан морины хусуур хийж зиндаархдаг болоод удаж байна. Уг нь аль тэртээ 1953 онд хотон шувуу агнахыг хориглосон юм билээ. Нэг аймгийн наадмаар хотон шувууны хошуугаар хийсэн хусуур бүсэндээ хавчуулсан 100 гаруй уяач байсан гээд бодохоор нэн ховор амьтныг агнахыг хориглосон хууль журам ямархуу хэмжээнд мөрдөгдөж байгааг бэлээхэн илтгэнэ. Шувуу судлаачдын хэлж байгаагаар борцгор хотон шувуу нүүдлийнхээ үеэр Монголын хэд хэдэн нуураар дайрдаг боловч зөвхөн Ховд аймгийн Хар ус нууранд өндөглөдөг. 1960-1970 оны үед хэдэн зуугаараа нүүдэллэн ирдэг байсан энэ шувуу хулгайн анчдын балгаар устаж үгүй болох дээрээ тулаад байжээ.

Хар ус нуур орчмоор нутагладаг малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг зүгээр хараад суусангүй. Сум, аймгийнхантайгаа хамтраад Хар ус нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай хатуухан тэмцэж эхэлжээ. Малчдын бүлгийн энэхүү тэмцэл хэдэн жилийн дараачаас үр дүнгээ өгч 4-5-хан болж цөөрөөд байсан хотон шувууны тоо толгой эдүгээ 80 гаруй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарынхан энэхүү санаачилгыг эхнээс нь бодитоор дэмжин ажилласан гэдгийг нутгийнхан хэлж байлаа. Үүнд урамшсан нутгийн малчид Хар ус нуурынхаа мөсөн дээр цугларч байгаль орчин, ан амьтнаа хайрлах уриан дор цэнгүүн хийсэн нь “Мөнгөлөг шагшуурга” наадмын эх суурийг тавьсан гэдгийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолсон юм. Өнөө жил долоо дахь удаагаа тэмдэглэсэн “Мөнгөлөг шагшуурга” наадам баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болж өргөжсөн төдийгүй гадаад, дотоодын 18 мянга гаруй хүн хуран чууллаа.
Ховд аймагт захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 ястны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгодгоороо “Мөнгөлөг шагшуурга” бусад цас мөсний баяраас ялгардаг. Энэ удаагийн мөсний баярт 17 сумын иргэд, ястан бүрийн төлөөлөл, аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, “Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Ж.Хүрэлбаатар, Дарви сумын “Мөнгөн аяга” багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид, оролцож, ирсэн зочид гийчдэд хүндэтгэл үзүүллээ. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадамд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн зочноор оролцохдоо “Өв соёлоо дээдэлж, байгаль орчин, ан амьтнаа хайрлах чин хүсэл дор нэгдсэн ийм баяр олон байгаасай. Энэ гайхалтай наадам бол Хар ус нуурын лусын зүүд юм” гэж хэлж байсан удаатай. Энэ жилийн баярт хүрэлцэн ирж оролцсон Японы Элчин сайд Масато Такаока “Баруун монголчуудын өв соёлыг байгалийн сайханд нь үзэх боломжийг олгодог ийм сайхан наадамд оролцсондоо маш их баяртай байна. Энэ сайхан өдрийг насан туршдаа мартахгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Бүх зүйл энгийнээс эхэлдэг. Баруун бүсийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Мөнгөлөг шагшуурга” наадам борцгор хотонтой хамт ийн иржээ. Байгалиа хайрлан хамгаалах уриатай, өв соёлоо таниулан сурталчлах эрхэм зорилготой наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, “Улаан ном”-д багтсан борцгор хотон шувууны тоо толгой нэмэгдэж байгаа нь хамгийн олзуурхууштай мэдээ байлаа. “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос шалгаруулах уралдаанд 50 гаруй иргэн оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Д.Цогбадрахын гэр бүл захчин ястны иж бүрдэл хувцсаар, дэд байрт Дөргөн сумын оролцогч Б.Цэгмэдийн гэр бүл шалгарлаа.
“Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд 130 орчим хүүхэд оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Ц.Бадралт, Ц.Энхцэцэг нар манлайлав. Энэ жилийн “Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд оролцогчид ангийн арьснаас татгалзаж, уламжлалт эсгий, хурганы арьсаар урласан дээлээр гоёсноороо онцлог байлаа.
Баруун бүсийн тулгуур төв олон ястны өлгий Ховд аймаг аж амьдрал, байгаль, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой нутаг. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга-2018” наадмыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү наадмыг сурвалжлах боломжоор хангасан УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн удирдлагуудад талархал илэрхийлье.
Б.ТҮВШИНТӨГС
Гэрэл зургуудыг Ц.БАТБААТАР

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
