Өнөөдөр харагчин могой өдөр

2018 оны 03-р сарын 02 өдөр, 08 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 3 сарын 2. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 16, харагчин могой, суудал уул, мэнгэ 8 цагаан, бага морь-10 од, түлэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-18:37.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь өвчин ирэх гэмтэй болой.
-Үхэр, тахиа, могой, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх