Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх Удирдлагын Академийн 2017 оны SYLFF магистрын ангийн хамт олон Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Япон орон” сэдэвт эсээ бичлэгийн болон гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус Удирдлагын Академийн анги нь Япон улсын “The Ryoichi Sasakawa Young Leaders Fellowship Fund” сангийн тэтгэлгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын Академид “Төрийн захиргааны менежмент” чиглэлээр магистрын зэрэг горилон суралцаж байгаа юм.

Дээрх тэтгэлгээр жил бүр дэлхийн 44 улсын олон арван залуучууд өөрсдийн эх орондоо мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн суралцдаг бөгөөд Монгол улсад 2017-2018 оны хичээлийн жилд 13 залуус дээрх тэтгэлгийн хүрээнд суралцаж байгаа аж.
Тэтгэлгийн хүрээнд SYLFF-2017.11 ангийн хамт олноос нийгмийн сайн сайхны тусын тулд чиглэсэн жижиг хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөсөн бөгөөд 2018 оны эхний улиралд Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын суралцах авъяас чадварыг дэмжин урамшуулах, Япон улсын тухай сурагчдын мэдлэгийг тэлэх, сэтгэн бодох, бусдадаа үлгэрлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэгт байрлах улсын болон хувийн хэвшлийн 20 гаруй сургуулиас “Буянт ухаа” цогцолбор сургуулийг сонгон авч гар зургийн болон эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан байна.
Уралдааныг 2018 оны 2-р сарын 5-наас 15-ны өдрүүдэд дараах төрлөөр зохион байгуулсан байна. Үүнд:
• “Буянт ухаа” цогцолбор сургуулийн бага ангийн 1-5-р ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Япон орон” сэдэвт гар зургийн уралдаан, зургийг А4 хэмжээтэй зургийн дэвтрийн цаас дээр өөрийн зурах дуртай зургийн хэрэгслээр зурах
• “Буянт ухаа” цогцолбор сургуулийн дунд ангийн 6-12-р ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Япон орон” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан, эсээний үгийн тоо 600-650 үгтэй байх
2-р сарын 21-ний өдөр уралдааны дүн гарч эсээ бичлэгийн уралдаанд
1 дүгээр байранд 12в ангийн сурагч М.Халиун – Өргөмжлөл, 50,000 төгрөг
2 дугаар байранд 12а ангийн сурагч Б.Сүхбат – Өргөмжлөл, 30,000 төгрөг
3 дугаар байранд 11а ангийн сурагч Э.Халиун – Өргөмжлөл, 20,000 төгрөг
Харин гар зургийн уралдаанд
1 дүгээр байранд 2г ангийн сурагч М.Мөнхсолонго – Өргөмжлөл, 50,000 төгрөг
2 дугаар байранд 2ё ангийн сурагч Г.Энхмишээл – Өргөмжлөл, 30,000 төгрөг
3 дугаар байранд 2в ангийн сурагч Г.Дөлгөөнмөрөн – Өргөмжлөл, 20,000 төгрөг тус тус шагнагдлаа.




А.Буянгэрэл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
