МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар нээлтэд оролцлоо.
Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээж байв.
Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтох, ардын багш Д.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Отгондалай, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн нар хүндэтгэлийн суудалд заларсан байв.
Энэ үеэр МҮОНРТ-ийн 150 студи, Спортын төв ордноос теле мостоор шууд дамжуулсан юм.
“MNB Sport” суваг нь үндэсний болоод олон улсын спортын томоохон үйл явдлаас мэдээ мэдээлэл, цэнгээнт болон шоу нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх аж.
Гол зорилго нь хүн ардынхаа бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, спортын гоо зүйн сургалт, тэмцээн уралдааныг зохион байгуулахаас гадна тив дэлхий, олимпийн наадам, тоглолт болон эх орондоо зохиогдож байгаа спортын уралдаан тэмцээнийг шууд болон бичлэгээр техникийн болоод уран сайхны өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхэд оршиж байна.
Түүнчлэн үндэснийхээ спортын соёл, өв уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх, түүний мөн чанарыг ойлгуулах явдал ч тус сувгийн нийтлэлийн бодлогод багтах аж.
Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулахаар бэлтгэж буй.
Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 06:00-00:00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэх юм байна. Хэвлэл мэдээллийн салбарт 2-33 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байна.
“MNB Sport” сувгийн нээлтийн үйл ажиллагаанд “Аварга”, “ҮБТДС”, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудаас гадна “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн жонглёртой үзүүлбэр, туялзуур сэлэмчдийн, гимнастикийн харайлтын, таеквондогийн, аэробик гимнастикийн гайхалтай үзүүлбэрээр хурсан олны сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Дашрамд хэлэхэд, “MNB Спорт” спортын төрөлжсөн сувгийг Дидш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм.






































Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
