МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдааны тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын VIII сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Чулуунцэцэгийн захидлыг хүргэж байна.
![]()
Сайн байна уу
Таньд энэ өдрийн мэнд хүргэе. 2018 оны 2-р сарын 25. Одоогоос арван дөрвөн жилийн өмнө та намайг энэ газар орхиод явснаа санаж байна уу? Би хорвоод мэндэлсэн цагаас хойш амьдралыг өнгөтөөр харж үзээгүй. Бусад хүүхдүүдийн адил тоглоомын талбайд дураараа сэлгүүцэн тоглож, ээжийнхээ хамар, ээжийнхээ нүдийг дуурайж төрснөөрөө бахархан ярьж, ээждээ эрхлэн суугаад, эхийн хайрыг мэдэрч үзээгүй. Би зүгээр л гологдсон хүүхэд.
Та намайг яагаад орхиод явсан юм бэ? Би таны өмнө ямар буруутай гэж намайг орхиод явсан юм бэ? ингэж асуумаар санагддаг. Би тэр газар хэнийг ч олж харж чадахгүй тас харанхуйд ямар их айж , уйлж, ямар их хөхөө амлахыг хүссэн гээч. Алгын чинээ бие минь дагжин чичирч, төмөр хүртэл тас хөлдөм хүйтэнд аз болж хэн нэгэн намайг дулаахан том гараараа ээн дуулан гэртээ оруулсан. Би тэр хүнд талархдаг. Би энэ өнөр өтгөн гэр бүлд бүхэл бүтэн арван дөрвөн жил нэг айлын эгч дүүс шиг өсч торнисон. Мэдээж ухаан орсон цагаасаа асрамжийн газарт өссөн гэдгээ мэдэж бас надад ээжээ гэж дуудах хүн байхгүйг мэдсэн. Би гомдсон. Хорвоод мэндлээд эхийн хайрыг мэдэрч чадаагүй намайг нүдний гажигтай асуудалтай гээд надаас ичээд хаяад явсан гэдгийг нь би ойлгосон. Би өдөр ирэх тусам том болж амьдралыг өнгөтөөр харахыг хүсч, надад чихэр өгч надаас дөлж зугтаахгүйгээр тоглож, намайг хооллон, өмсөх хувцасны минь буруу зөвийг нь хүртэл зааж өгдөг энэ сайхан хүмүүсийг харахыг хүснэ.
Би өнөөдөр хараагүй ч гэлээ сайн бичдэг болсон. Энэ бүгд маш хэцүү бас удаан үргэлжилсэн. Хэн зааж сурган тусалсан бэ гэж үү?
Мэдээж надад олон сайхан найзууд, багш нэртэй амийг минь аварсан асрагч эмч, ээжүүд минь бүгд надад тусалсан. Би маш их тэсвэр тэвчээр гаргаж магтаал, зэмлэл аль алиныг нь хүртэж байж хурууны өндгөөрөө цохсон цаас тэмтэрч, уншиж бас муу ч үгүй бичиж сурсан. ЭЭЖЭЭ Энэ бүгд зөвхөн таны төлөө. Танд өөрийн гараар биечлэн захидал бичих гэж тэр. Өдөр хоног өнгөрөх тоолонд намайг авах гээд ирэх болов уу гээд охин нь танд гологдохгүйн тулд гоёж бас энэ хэдэн жил хичээнгүйлэн суралцаж таныгаа хүлээсээр л байна… Биенээс тань унасан мах цусны тань тасархай болохоор би таныг уучилсан. Магадгүй та одоо хөөрхөн хүүхэдтэй ч болсон байж болох юм. Гэхдээ намайг мартаагүй гэдэгт би итгэдэг.
Ээжээ энэ хорвоод ийм дүр төрхтэй ирсэнд намайг уучлаач дээ. Үр чинь таныгаа хараагүй ч гэлээ одоог хэрнэ орондоо шээж таныг зүүдлэх юм. Сэтгэлд тань ойрхон байж, өвөрт тань унтаж, сайртай хацраа үнэсүүлж зөөллөхсөн гэж дэндүү их хүсэж байна. Бяцхан зүрх минь таныг ирнэ гэдэгт итгэж хаалга дуугарах бүрд намайг хайж яваа болов уу хэмээн сэтгэл минь гэгэлздэг.. Шөнийг ахиж нойтон дэртэй өнжмөөргүй байна. Охин таныгаа хүлээсээр л байгаа шүү.
Хөгшрөх цагт тань нүд чинь болж чадахгүй ч
Бүдрээд унахад тань тулах таяг чинь больё
Ээжээ гэх үр тань больё
Эргээд охиндоо заавал ирээрэй.
Энэхүү тэмцээнд захидал илгээхийг хүссэн үе тэнгийн асрамжийн газарт байгаа найзууд болон мянга мянган өнчин хүүхдүүдийн дуу хоолой нь болж ирээдүйн ээж болох охид бүсгүйчүүд болон амьдралдаа ийм алдаа гаргаж байсан бүх ээжүүддээ зориулан бичлээ.
Дархан уул аймаг Орхон сумын
VIII сургуулийн 12А ангийн сурагч
Батсүхийн Чулуунцэцэг

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Setgel uwtgum
Гоё байна чамд амжилт
ээж тань энэ захиадлыг уншаад охиндоо ирнэ гэдэгт итгэж байна
сайэ н байна уу
энэ охинтой холбогдож өолох уу
бий маш гое байгаа