Өнөөдөр харагчин туулай өдөр

2018 оны 03-р сарын 12 өдөр, 08 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 3 сарын 12. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
–Билгийн тооллын 25, харагчин туулай, суудал хий, мэнгэ 7 улаан, элдэв тэнгэртэн-20 од, идэрийн барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:12-18:52.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эд, буян олох маш сайн. Гэвч тахиа, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Насанд хүрэгсэд үс бүү засуул цээртэй.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурхан залбирах, ихэс дээдэст бараалхах, малын үйл, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, газар хөндөх, эхэлж ном сонсох, замд гарах, хувцас өмсөх, эд юм өгөх, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх