“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян эхэллээ

2018 оны 03-р сарын 12 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e1345f6296aa6b91590fd8b0407edae_1200

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.

Ирээдүйн эзэд аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII дугаар ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, мэргэжлээ зөв сонгохын ач холбогдлын талаар лекц уншиж байна.

Өнөөдрийн лекц Тусгаар тогтнолын ордны Их танхимд болох бөгөөд 17-р сургууль- 274, 72-р сургууль – 226, 49-р сургууль – 171, Тоолол сургууль -41 сурагч буюу нийт 712 сурагч оролцоно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх