Засварчин гэхээс илүү эрдэмтэн баймаар төрхтэй энэ эр “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастераар ажилладаг. Хөдөлмөрийн намтрын бичээс нь үйлдвэртэйгээ чацуу Рэнцэнгийн Энхтайван хэмээх эв дүй, эрдэм ухаан төгс мастерийн ажлын арга барил, сэтгэлгээ, харилцаа, хандлага нь харин шинэлэг. Засварчидаа урмын үгээр түлхүүрдэж урагштай ажиллуулахаа тэр мэднэ. Цахим ертөнцөөс суралцсан мэдлэгээ ажил дээр туршиж, шавь нартаа түгээх нь нэн түрүүнд. Сайныг дэлгэрүүлэх зөвийн сэтгэлтэй байх нь хамт олон нөхөрсөг, найрсаг, бүтээмж өндөр ажиллах “амьсгал” бүрдүүлдгийг хашир мастер хэн хүнээс илүү мэдэрч ухаарсан нэгэн. Тиймээс ч өнөөдөр залуу үеэсээ суралцан, тэдэндээ үлгэрлэн, авах, өгөхийн хүмүүний эрхэм харилцаанд нэр хүндтэй оршин явна.
Булган аймгийн Тэшиг сумын уугуул Р.Энхтайван 40 жилийн өмнө Налайхын Техник мэргэжлийн сургуулийг дүүргэж жолооч-засварчин мэргэжил эзэмшжээ. Сургууль төгсөхдөө Засгийн газрын авто бааз руу хуваарилагдах саналтай явсан мань эртэй нутгийн ах нь таарч “Дэлхийн уул уурхайн 10 том үйлдвэрийн нэг Эрдэнэтэд байгуулагдаж байна. Тэнд ямар сайхан хот сүндэрлэнэ гэж чи санана. Залуу хүн ирээдүйгээ бодоод тийшээ л яв” гэж зөвлөжээ. Нутагтаа наймдугаар анги төгсөөд, Дарханд арван жилийн сургуульд суралцахаар явах замдаа зууны их бүтээн байгуулалтын эхлэл газар шорооны ажлын явцыг машины цонхоор сониучирхан харж, амралтаараа харихдаа байшин барилгууд ямархан хурдан босч, гэрэл цацарсан зам харгуй салбарлан тавигдаж буйг гайхан бахархаж явсан учир эргэлзсэнгүй. Тэр жилээ Геологи, уул уурхайн яамны томилолт өвөрлөн хэсэг нөхдийн хамт “Эрдэнэт” үйлдвэрт ирж ажил хөдөлмөрийн гараагаа Авто гражаас эхлүүлж байв. Залуу жолооч “ГАЗ-69” маркийн 40-03 дугаартай машин хүлээн авч Техникийн хяналтын албаны үйлчилгээнд явдаг байжээ. Шинэ тэргээ зогсох тоолондоо арчин зүлгэж, эвдрэл гэмтлийн учир шалтгааныг тэр дор нь олж, хүний гар харж цаг алдалгүй өөрөө засварладаг зэрэг нь зөвлөлтийн мэргэжилтнүүдэд ихэд үнэлэгдэнэ. Монгол инженерүүд ч бузгай хүүхэд гэлцэнэ. Удалгүй технологийн үйлчилгээний машин руу шилжиж, белазын жолоочоор дөрвөн жил хэртэй ажиллажээ. Хэдийгээр авдаг цалин, хангамж нь амьдралд хүрэлцээтэй байсан ч залуу хүн мэргэжил мэдлэгийн хувьд өсөн дэвжих ёстой гэсэн үзэл нь түүнийг Польтехникийн дээд сургуулийн босгоор алхуулсан юм. Р.Энхтайван автын инженер-механикжуулагч мэргэжил эзэмшсэн даруйдаа цехдээ шалгагч механикаар томилогдон ажиллалав. Тэрээр машин техникийн бүрэн бүтэн хэзээд бэлэн байдал үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг тухайн цаг үед хамгийн ихээр мэдэрсэн гэх. Аядуу зөөлөн мэт хэрнээ ажил оромдох хэнд ч зарчимч шаардлагыг цөөн үгээр, ном журмын дагуу тавьдаг нь өөрийн эрхгүй эмээх, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг гэж журмын нөхөд нь сүрдэнгүй ярьж билээ.
Техник хяналтын албаны орос дарга нутаг буцахдаа Р.Энхтайванд итгэл хүлээлгэн ажлаа өгсөн нь алдаагүй. Албаны ажил улам чанаржиж, хамт олны урам зориг оргилж, амжилт ундарсан он жилүүд үргэлжилж байв. Энэ үед Польтехникийн дээд сургуулийн эчнээ ангийн анд Лхагвасүрэн нь Авто засварын газар-III-ын даргаар томилогдохдоо Р.Энхтайванд нэг баг болж хамтарч ажиллах санал тавьжээ. Ингэснээр 1997 оноос өнөөг хүртэл Техник үйлчилгээ урсгал засварын хэсгийн “бурхан мастер” хэмээн нэрлэгдэн орчин цагийн машин техникийг даган хөгжиж, шинийг эрэлхийлэн ажиллаж байна. Чин журмын нөхрийн хүсэлт түүнд тайвшрал, хөгжих илүү их боломжийг олгосон байж ч мэдэх юм.
Р.Энхтайван он гарсаар давхардсан тоогоор 800 орчим автомашинд техник үйлчилгээ урсгал засвар хийсэн байна. Ингэхдээ засварт орсон машин бүрийг бүртгэж хувийн тэмдэглэл хөтөлж заншжээ. Өөрөөр хэлбэл техникийн үзлэг хийж байхдаа гарах эвдрэлийг урьдчилан мэдэрдэг гэсэн үг. Энэ машин төдөн мот/цаг явсан, техник үйлчилгээнд орох үечлэлийн хугацаа энэ, арав хоногийн дотор ийм эд ангийг солих шаардлагатай гэсэн тооцоолол бүхий тэмдэглэлийг өөртөө хөтөлснөөр эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, машины насжилтыг уртасгахад нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрийн эдийн засгийн хэмнэлтэд тодорхой хувь нэмэр оруулан ажилладгийг компанийн удирдлагууд үнэлдэг. Үүний тод жишээ нь сар шинийн баярын өмнөхөн Р.Энхтайваны 40 жилийн хөдөлмөр зүтгэлийг хамт олон нь мөнхөд дурсан хүндэтгэх үүднээс Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь сийлсэн явдал юм.
Тэр аливааг “монголчлох” тун дургүй. Аргацааж байна л гэсэн үг хэмээн бүх эд анги, хөдөлгүүр ном журмын дагуу байх ёстой гэж үзнэ. Тиймдээ ч эднийх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон сахилгын ямар нэгэн зөрчилгүй хамт олон. Р.Энхтайван мастертай уулзахаар зорьж очвол тэрээр залуу ажилчиддаа зориулан гарын авлага бичиж суулаа. Үүнийхээ зэрэгцээ сүүлийн үед шинэ гарсан машины задаргаа, эд ангийг танилцуулсан бичлэгийг цахим хуудаснаас татаж шимтэн үзнэ. Түүний шинэ үеийн багш нь “Yuotube”. Эндээс л бүх мэдээлэл, мэдлэг олж авч цаг үеэсээ хоцрохгүй, хэзээд эрэлттэй мастер засварчин байж чаддаг нь бахархалтай.
М.ОДГЭРЭЛ




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
