МҮСХНХ “Corporate training” сургалтын төвтэй хамтарч ажиллана

2018 оны 03-р сарын 13 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amka

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ)-ны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин, “Corporate training” сургалтын төвийн захирал С.Баатарсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа болон үйлчилгээг олон нийтэд  сурталчлан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, массын сэтгэлгээг эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр болов.

Мөн  “Corporate training” сургалтын төвөөс 14 хоног тутамд МҮСХНХ гишүүд сэтгүүлчдэд сургалт хийхээр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх